Онцлох

Ерөнхийлөгчийн Зөвлөх Л.Эрхэмбаяр тамгаа өгөхгүйн тулд тамаа цайж байна

lombo76666666666666

Сонгинохайрхан дүүргийн Ардчилсан намыг олон жил “эзэгнэнхэн төрсөн” Л.Эрхэмбаяр энэ албан тушаалд байхдаа УИХ-ын болоод Орон нутгийн сонгуульд намаа ялуулж үзээгүй “гавъяатай” нэгэн. Иймд тус дүүргийн намын хорооныхон саяхан хуралдаж, Л.Эрхэмбаярыг олонхийн саналаар огцруулахаар шийдвэрлэсэн юм. Гэвч тэрээр тамга тэмдгээ ч өгөлгүй зугтаагаад байгаа билээ. Тэрээр “Энэхүү хурал хууль бус болсон учир дахиж хурал зарлан хуралдуулах шаардлагатай” хэмээн өөрийгөө өмгөөлж суугаа гэнэ. Ингээд Л.Эрхэмбаяр суудалдаа үлдэхийн тулд дахиж хурал зарласан боловч түүний зарласан хуралд очих хүн олдоогүй гэнэ. Амралтын өдрүүдийг тааруулан Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Эрхэмбаяр, Нийслэлийн орлогч Н.Гантөмөрнар СХД-ийн АН-ын Хорооны хурлыг нууцаар хуралдуулахаар төлөвлөсөн боловч энэ хуралд ирэх ёстой 105 гишүүнээс ердөө 17 хүн “Дархан Плаза” төвд цугласан байна. Эдгээр 17 хүний тоонд Л.Эрхэмбаярын зальжин аргаар намын хороондоо шургуулсан төрсөн ах Л.Болдбаатар, баз хүргэн, эхнэрийн дүү, эгчийнх нь хүүхэд, өөрийнх нь жолооч, мөн орлогч байсан Н.Гантөмөрийн төрсөн хүү Г.Төмөрхүү нарын цөөн тооны хүмүүс ирсэн байна.
Хурлын албан ёсны зарыг хүргэж намын хорооны 105 гишүүдийг цуглуулах гэж утсаар дуудаж, урилга тараасан боловч 88 гишүүн нь хууль бус хурал зарлан хуралдуулах гэж буй Л.Эрхэмбаярын “урилгад” татгалзсан хариу өгсөн байна.

Related Articles

Leave a Reply

Your e-mail address will not be published.

Back to top button
Close