Танин мэдэхүй

Э.Бат-Үүлийн баг мөрийн хөтөлбөр, өөрчлөлтийг энэ 4 жилд хийж чадах уу

Нийслэл Улаанбаатар хотыг Э.Бат-Үүл баатарын бүрдүүлсэн баг АН-ын мөрийн хөтөлбөр болон саяхан НИТХ-аар сүр дуулиантай батлуулсан мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж чадах уу.

Бидний амьдран буй нийслэл хотын маань хөгжил, хот зохион байгуулалт, дэг журмаас ихээхэн хамаарах бөгөөд мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх баг ачааны ихийг үүрэх нь тодорхой юм.

Чухам Э.Бат-Үүл том амлалт, толгой эргэм мөнгө, өөрөө ч ойлгохгүй инженерийн тооцоог түүний баг хийж гүйцэтгэж чадах уу.

Э.Бат-Үүлийн баг бүрдсэнээс хойш 3 сарыг ардаа орхилоо. Хийхэд их хугацаа, хийдэггүйд богино хугацаа. Өнгөрсөн хугацаанд нийслэлийн удирдлагын чадамжийн тухай цухас дүгнэвэл:

– Э.Бат-Үүлийн 1-р хүн Нямаагийн Батаа /Нийслэлийн засаг даргын санхүү эдийн засаг хариуцсан орлогч/

Өнгөрсөн хугацаанд дорвитой санал санаачлага гаргаж ажиллаж чадаагүй. Гадаадад 2 ч удаагаа томилолтоор явсан. Мөнгөн дүн тодорхойгүй. Өөрийн харьяаны хэлтэс газруудаас ганц ч хүнийг сольж чадаагүй. Хуучны арга барил хэвээрээ үйл ажиллагаагаа шинэчлэх чадамжгүй багтай Төрийн сангийн дарга Э.Ганхүүгийнхээ атганд орсон. Тийм ажлыг санаачлан хийсэн гээд үнэлэх ажил байхгүй. АН-д 22 жил болж байгаа. Намын дэмжлэг байхгүй. Зориггүй.

  Ёндон-Ойдовын Гэрэлчулуун  /Тамгийн Газрын дарга/

Намдаа нэр хүнд муутай. Ажил авсанаас хойш боловсон хүчний бодлого дээр алдаа гаргаж байгаа. МАН-хантай нэвт сүлбэлдсэн. МоАХ-г хүлээн зөвшөөрдөггүй. Намын ганц ч сонгуульт ажилгүй. Өнгөрсөн хугацаанд ялагдсан намынхантай нийлж намын томилгоонуудыг сулруулсан. Э.Бат-Үүлийг учрыг нь олохгүй бичиг сачигаар  О.Машбат /Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль зүйн хэлтсийн дарга МАН гишүүн/-тай нийлж толгойг нь эргүүлэхдээ гаршиж байгаа. Зальтай.өнгөрсөн хугцаанд Гадаадад 1 удаа томилолтоор явсан. Дүн мэдээлэгдээгүй. АН-д 19 жил болж байгаа. Баянхонгорын АН-ыг удирдаж байхдаа ноцтой алдаанууд гаргаж намаасаа урваж ҮШН-д элсэн орж байсан. Шинэчлэлийн багийн ажлыг сааруулна.

Цэндийн Баатархүү /Нийслэлийн Засаг даргын нийгмийн хөгжлийн  асуудал хариуцсан  орлогч/

Залуу боловсон хүчин. Өнгөрсөн хугацаанд чамгүй мөнгөөр “Зөв Монгол хүн”  арга хэмжээг Сүхбаатарын талбайд зохион байгуулсан ч нийслэлчүүдийн сэтгэлд хүрээгүй. Харьяа хэлтэс газрууддаа өөрчлөлт хийж чадаагүй. Хүүхдийн ордоны даргыг тэтгэвэрт нь гаргаж Боловсролын сайд Лу.Гантөмөрийн нарийн бичгийн даргыг томилуулсан нь Баатархүү томилуулсан гэхээсээ сайд Лу.Гантөмөр томилуулсан. Халамжийн үйлчилгээний газрын даргаар Ч.Очирхүүг томилсонд түүний оролцоо байгаагүй. С.Эрдэнэ, Бүлгийн дарга Д.Эрдэнэбат нар Бат-Үүлтэй ярилцан томилгоо хийсэн. Гадаадад томилолтоор явах дуртай одоогоор 7 орчим сая төгрөгөөр зугаалчихаад байгаа 2 дахь томилолтын мөнгө тодорхойгүй. Зориггүй ажлын туршлага үгүй. Шинэчлэл хийх чадамжгүй. Орон нутгийн сонгуулиар Чингэлтэй дүүрэгт ялагдсаны гол хариуцлагыг хүлээх хүн. АН-д 2 жил болж байгаа. Намдаа дэмжлэггүй. Шинэчлэл хийх чадамжгүй.

Даваахүүгийн Пүрэвдаваа /Нийслэлийн Засаг даргын үйлдвэрлэл, экологийн  асуудал хариуцсан  орлогч/

Баянзүрх дүүргийн  Ардчилсан намын дарга. Өнгөрсөн хугацаанд /2011 онд/ нутагшуулсан минжүүдийг хооллосон, Сүхбаатарын талбайд утааны эсрэг арга хэмжээ зохион байгуулсан ч арга хэмжээнд 17 хүн оролцсон. Харьяа хэлтэс газруудын дарга нараа сольж чадаагүй. Нийслэлийн байгаль орчны газрын даргаар Мон Лаагийн хэмээх Болороо хэмээх МАН-ны хүүхнийг томилуулсан. Байгаль орчны газрын даргаар томилогдсон Болороо хэмээх хүүхэн өнгөрсөн УИХ-ын сонгуулиар Баянхонгор аймагт Занданшатарын багт ажиллаж байсан. Байгаль орчны талаар мэдлэггүй ч гадаад томилгоо, төсөв, төсөлийг ихээхэн сонирхож байгаа.

Д.Пүрэвдаваа одоо Баянзүрх дүүргийн засаг дарга болно гэж байгаа. Орон нутгийн сонгуульд Баянзүрх дүүрэгт үнэмлэхгүй ялалт байгуулсан нь түүнтэй салшгүй холбоотой. Дүүрэг удирдаад явчих чадвартай. АН-д 4 жил болж байгаа. Том зантай. Гишүүддээ нэр нүүргүй.  Шинэчлэлийн чадамжгүй багтай.

Нямдаваагийн Гантөмөр /Нийслэлийн Засаг даргын барилга, хот байгуулалт, дэд бүтцийн  асуудал хариуцсан  орлогч/

Боловсон хүчний зоригтой өөрлчлөлт хийж бүх газрын дарга нарыг сольж чадсан. Гэвч зарим томилгоонууд нүдээ олоогүй. Нийслэлийн Авто замын салбар бол хамгийн чухал салбар. Нийслэлчүүд авто замын бүрэн шинэчлэл хийгээрэй гэж сонголтоо хийсэн. Н.Гантөмөрийн томилсон Д.Нанзаддорж ганц ч өөрчлөлт хийж чадаагүй. Одоо 2 туслахтай /шинэ хуучин/, 2 орлогч /шинэ хуучин/-той. Саяхан Жаргалантын аманд хэлтсийн дарга Төрболддоо тендерээс болж дарга Д. Нанзаддоржоо зодож гартаа хийж авсан. Хүний нөөцийн дарга Оюунчимэг гэх эмэгтэй НЗДТГ-ын хуучин ажилтануудад “Нанзаддоржийг сардаа нэг зодож байхад болох юм байна лээ” хэмээн сайрхаж байгааг олон хүн сонсож жиг жуг гэлцэж байна.  Н.Гантөмөр өнгөрсөн хугацаанд гадаадад нэг ч яваагүй. АН-д 23 жил болж байгаа. Бүх фракцуудаас дэмжлэгтэй. Зоригтой. Шинэчлэл хийх чин хүсэлтэй.

Шинэчлэлийн  багийн тухай эхний хэсэг завсарлуулаа. Дараагийн дугаарт нийслэлийн газар, хэлтсүүдийн дарга нарын тухай үргэлжлүүлэн хүргэх болно.

Related Articles

Leave a Reply

Your e-mail address will not be published.

Back to top button
Close