Онцлох

Нефть импортлогчдоос 17 тэрбум төгрөг авахаар болов

Шударга өрсөлдөөн, хэрэг­лэгчийн төлөө газрын Удир­­дах зөвлөлийн шинэ бүрэл­­дэхүүн өчигдөр анх­ны хурлаа хийж, нефть импорт­логчдод ногдуулсан 17 тэрбум 294 сая төгрөгийн тор­гуулийг төлүүлэх шийд­вэрийг гаргажээ. Энэ оны нэгдүгээр сард нефть импортлогч ком­паниуд үгсэн хуйвалдаж, бензиний үнийг 235-260 төгрөгөөр нэмсэн нь хууль бус болохыг ШӨХТГ-ын улсын байцаагчид тухайн үед тогтоон, нефть им­порт­логчдод 17 тэрбум төг­рөгийн торгууль ног­дуулсан юм.

Гэтэл Б.Лхагва тэргүүтэй ШӨХТГ-ын Удирдах зөв­лөлийн гишүүдийн олонх нь “Компаниудын үгсэн хуйвалдсан нь нот­лог­доогүй” гэж үзээд шатахуун импорт­логчдод ногдуулаад бай­сан 17 тэрбумын торгуулийг хүчингүй болгосон. Эдгээр албан тушаалтныг одоо АТГ-т шалгагдаж байгаа аж.

“НИК” ХХК, “Магнай трейд” ХХК, “Сод Монгол групп” ХХК, “Жаст Ойл” ХХК, “Шунхлай трейдинг” ХХК, “Ойн бирж” ХХК, “Петро жамп” ХХК, “М-Ойлгрупп” ХХК-иуд 2012 оны 1 дүгээр сарын 6-наас 9-ны хооронд 235-260 төгрөгөөр нэмсэн нь Өрсөлдөөний тухай, Хэрэглэгчийн эрхийг хам­гаалах тухай хуулиудад ний­цэж байгаа эсэхийг шал­гаад үндэслэлгүй бай­на гэж үзсэн. Өөрөөр хэлбэл үгсэн хуйвалдаж, үнээ нэмсэн хэргийг дахин сэргээхээр боллоо.

Эх сурвалж: “Өглөөний Сонин”

Related Articles

Leave a Reply

Your e-mail address will not be published.

Back to top button
Close