Танин мэдэхүй

АН-ын гишүүд хуралдаанд ирээгүй нь хардлага төрүүлж байна

 УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өчигдөр хуралдаж, УИХ болон дэгийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх байсан ч тодорхой шалтгаанаар хуралдаанаа хийсэнгүй. Энэ талаар УИХ-ын гишүүн Н.Энхболдоос дараах зүйлийг тодрууллаа.   

-УИХ-ын Төрийн бай­гуулалтын байнгын хороо хуралдах байсан ч тодорхой хугацаагаар хойшиллоо. Яг ямар шалтгаанаар хуралд­сангүй вэ?  

-Байнгын хорооны ги­шүүдийн ирц бүрдээгүй гээд хуралдаан долоо хоног хойшилж байх шиг байна. Тухайн байнгын хороонд харьяалагддаг 16 гишүүний нэг нь ч хуралдаа ирсэнгүй. Бидэнд байгаа мэдээллээр байнгын  хорооны   гишүү­дийн тав нь гадаадад томи­лолтоор, гурав нь өвчтэй байгаа гэсэн. Харамсалтай нь, үлдсэн найман гишүүн нь хуралдаа ирээгүй. Тиймээс гишүүдийн ирц бүрдсэнгүй.

-Өнөөдрийн /өчиг­дөр/ ху­ралдаанаар Ерөнхий­лөг­чийн өргөн мэдүүлсэн УИХ болон дэгийн тухай хуулийн төслүүдийн анх­ны хэлэлцүүлгийг хийх бай­сан. Гэтэл та нэг ч ги­шүүн ирээгүй гэж хэллээ. Тэгэхээр МАН-ыг бүлэгтэй болгох асуудал дахин долоо хоногоор хойшиллоо гэсэн үг үү?
-Засгийн эрхийг барьж буй АН-ын гишүүдийн хэн нь ч хуралдаанд ирээгүй нь хардлага төрүүлж бай­на. Монгол Улсын Ерөн­хийлөгчийн УИХ-д өргөн барьсан УИХ-ын тухай болон дэгийн тухай хууль зөвхөн манай  намыг бүлэгтэй бол­гох хуулийн төсөл биш юм. Тэд өөр олон зүйл, заалт бий гэдгийг  ойлгох хэрэгтэй. Арай ч ийм өчүүхэн юмаар улстөр хийхгүй байлгүй дээ.

-МАН-ыг бүлэгтэй бол­гох асуудлыг анх 2013 оны төсөвтэй хамтатган бат­лахаар тохиролцсон. Гэтэл яагаад ч юм өнөөдрийг хүртэл  хойшилсоор байгааг юу гэж ойлговол зохистой вэ?

-Ярьсан, тохиролцсон олон зүйл хойшилж байна. Аливаа асуудалд цөөнхийн саналыг 100 хувь тусгах боломж байхгүй. Гэвч төрийн ажил харилцан ярилцаж, зөвшилцөж байж явагддаг. Тийм ч дэгтэй, хуультай юм.

-Ингэхэд энэ долоо хо­ногийн чуулганы ху­рал­даанаар таван нэр дэв­­шигч гишүүнийхээ тан­­гаргийг өргөнө. Энэ до­тор Өвөрхангайн 10 ду­гаар тойргоос Г.Батхүү, Д.Зоригт нарын тангаргийг өргүүлэхээр СЕХ-ноос нэ­рийг нь оруулж ирсэн байсан?

-Өнөөдөр Өвөрхангайн тойргийн асуудал шүүхээр эцэслэн шийдэгдээгүй. Хя­налтын шатны дээд шүүхэд бид хандчихсан хариугаа хүлээж байна. Ядаж хариуг нь гарсаны дараа УИХ-ын 10 дугаар тойргийн асуу­дал яригдах ёстой гэсэн байр сууриндаа манай нам хэвээрээ байгаа.

Ер нь СЕХ-ноос энэ асуудлын явц нь дуусаагүй байхад нэрийг нь өргөн мэ­дүүлснээрээ хууль зөрчсөн. Түүнчлэн СЕХ асуудалд хэр­хэн хандаж байгаагаа ха­руулж байгаа үзэгдэл юм.

-Тэгвэл УИХ дахь МАН-ын гишүүд ямар нэгэн арга хэмжээ авах уу?

-Энэ талаар тодорхой зүйл ярих нь арай эртдэх байх.

Эх сурвалж: “Өглөөний Сонин”

Related Articles

Leave a Reply

Your e-mail address will not be published.

Back to top button
Close