Нийгэм

ИНЕГ-ын дарга С.Батмөнх улсын төсвийн 140 гаруй сая төгрөгөөр кино, намын шинэ жил ивээн тэтгэжээ

 Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга С.Батмөнхийг ажлаас нь чөлөөлж, АТГ-т шалгуулж магадгүй болжээ.

Гурван жилийн өмнө Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийг зөрчиж, төсвийн хөрөнгийг зориулалтын бус зүйлд зарцуулсан үндэслэлээр С.Батмөнхөд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан ч уг хэрэг хэрэгсэхгүй болсон юм. Тэрээр МАН-ын дэргэдэх   НАМЗХ-ны шинэ жилийн “Улаан сарнай” арга хэмжээг зохион байгуулахад 30 сая, “Дондогдулам” киног бүтээхэд 15 сая, Очирваань шүтээнийг  залахад 1 сая, МАН-ын барилгыг сэргээн засварлах ажилд 30 сая төгрөг  гэх зэргээр нийт  30-аад аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд улсын төсвийн 136.7 сая төгрөгийг тарааж өгсөн нь баримтаар нотлогдсон билээ.
Мэдээж МАН-д хандив өгсөн хүн тус намыг эрх барьж байх үед яллагдахгүй нь тодорхой тул хэрэг нь хэрэгсэхгүй болсон ч одоо ийн буруутаж буй бололтой.
/sonin.mn/
Э.Мягмар

Related Articles

Leave a Reply

Your e-mail address will not be published.

Back to top button
Close