Нийгэм

Сонгдо эмнэлэг өвчтөндөө өттэй хоол өгсөн үү ?

Нийслэлчүүдийн төдийгүй хөдөө орон нутгийнхан ч ихээр эорих болсон Сонгдо эмнэлэг өчигдөр үдийн хоолондоо өттэй

хоол өгчээ гэсэн мэдээлэл ирлээ. Эх сурвалжийн хэлснээр “Өчигдөр өдөр Сонгдо эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй өвчтөн X нь үдийн хоолондоо ортол ногоотой шөлөнд нь өт байсаи байна. Тэрбээр сандран кассчинд нь “Энэ юу болж байна вэ. Өттэй материалаар хоол хийдэг юм уу, ийм байж яаж хүмүүсийг эмчилдэг байна аа” гэхэд “Юун сүртэй юм бэ. Өт байж л байдаг биз дээ. Тогооч оо үүнийг хар даа” хэмээн тоомжиргүй хандсан гэнэ. Харин эмчлүүлэгч эмнэлгийн менежерт нь хандаж гомдол гаргасан гэлээ. Сонгдо эмнэлгийн хоёрдугаар давхарт буюу нийтийн байранд эмчлүүлбэл ор хоногийн нэг өдрийн төлбөр нь 19 мянган төгрөг, зургаадугаар давхрын люкс өрөө өдрийн 29 мянгаас 69 мянтан төгрөгийн төлбөртэй юм байна. Үүн дээр эмчилгэч, хоолны төлбөр нь нэмэгддэг гэнэ.

Харин эмчлүүлэгчийн хоолонд өт байсан эсэх, хэрхэн шийдвэрлэсэн талаар Улаанбаатар Сонгдо эмнэлгийн менежерээс тодрууллаа.

-Танайд эмчлүүлж байгаа хүний үдийн хоолонд өт байсан гэх мэдээлэл байна. Үнэхээр өт байсан юм уу?

-Манайд тийм зүйл болоогүй.

-Үйлчлүүлэгч тань гомдол гаргасан гэсэн. Гомдлыг хэрхэн шийдвэрлэсэн бэ?

-Одоогоор гомдол гаргасан хүн байхгүй.

-Уучлаарай, танайх өвчтөнүүдийнхээ хоол, хүнсний бүтээгдэхүүнээ ямар байгууллагаас авдаг вэ?

-Энэ асуултад хариулах боломжгүй байна. Манайх эмнэлгийн байгууллага учир эрүүл ахуйн шаардлага хангасан газраас л авдаг

Н.Номин
Эх сурвалж:”Улаанбаатар Таймс”

Related Articles

One Comment

  1. Hiya, I am really glad I have found this information. Today bloggers publish just about gossip and net stuff and this is really irritating. A good blog with interesting content, this is what I need. Thanks for making this web site, and I’ll be visiting again. Do you do newsletters by email?

Leave a Reply

Your e-mail address will not be published.

Back to top button
Close