Танин мэдэхүй

Ёс суртахуунгүй муухай монголчууд

Муухай монголчууд. Ийм нэртэй нэгэн шинэ нэвтрүүлэг Гэр Бүлийн Радио FM-104.5 радиогоор ирэх сарын нэгний өдрөөс цацагдаж эхлэхээр болжээ. Энэхүү шинэ нэвтрүүлгээр машиныхаа цонхоор хогоо хаях, олон нийтийн газар хэрэлдэж зодолдохоос эхлээд замын хөдөлгөөнд соёлгүй оролцдог монгол хүний ёс суртахууны доголдол дутагдлуудыг хэрхэн засч залруулах талаар ярилцах аж.
“Манай монголчууд сая хол давж дэлхийн метрополитан хотуудын эгнээнд орсон нийслэл Улаанбаатар хотдоо арай дэндүү ухамсаргүй, бүдүүлэг амьдарч байна. Үнэтэй машин унасан ганган охид залуус машиныхаа цонхоор юу ч болоогүй юм шиг хээвнэг ундааныхаа лааз, самрын ясаа шидчихээд ичиж зовох ч үгүй яваад өгч байгааг харахад үнэндээ ой гутмаар байна. Энэ бүх дутагдал доголдлыг ярьж байгаа хэвлэл мэдээллийн хэрэгсэл бараг алга. Тиймээс бид энэ бүх бусармаг явдалтай эвлэрээд суугаад байж чадалгүй дуугарахаар шийдсэн” хэмээн тус нэвтрүүлгийн уран бүтээлчид ярьсан юм.
Шинэ нэвтрүүлэг даваагаас баасан гаригийн 17-18 цагт сонсогч таны ухамсарт хүрэх бөгөөд таны өмнө Гэр Бүлийн Радиогийн 461045 утас нэвтрүүлэг эфирт цацагдах бүтэн цагийн туршид нээллтэй байх аж. Үүнээс гадна нэвтрүүлгийн бус цагаар 461212 болон 480882 дугаарын утсан дээр иргэн таны санал шүүмжлэлийг хүлээн авах юм байна.

104.5  fm

Related Articles

2 Comments

  1. Hi there. I found your site by way of Google even as looking for a related subject, your web site came up. It appears good. I’ve bookmarked it in my google bookmarks to come back then.

  2. Awesome post. I’m a regular visitor of your blog and appreciate you taking the time to maintain the excellent site. I’ll be a regular visitor for a really long time.

Leave a Reply

Your e-mail address will not be published.

Back to top button
Close