Танин мэдэхүй

Буйлны үрэвсэл

Заримдаа буйл хөөж хавдаад хар хүрэн өнгөтэй болох, угаах үед цус гарах, хөндүүрлэх зэрэг байдал ажиглагдана. Энэ өвчин амны хөндийн эрүүл ахуйг муу сахисанаас болдог.

Хэрэв шүд, буйлны орчинд нян өнгөртэй хоёр хоногоос илүү хуримтлагдвал буйл үрэвсэж эхэлдэг. Өнгөрийг цэвэрлэхгүй удвал улам цаашилж буйлруугаа гүн орж буйл, шүдний хооронд хөндий үүсгэдэг ба энэ нь нян үржих орчин болно.

Өнгөр нь шүлсэндэх эрдсийн үйлчлэлээр чулууждаг ба шүдний чулуунд маш олон тооны нян агуулж байдаг. Нянгаас ялгарсан хор буйл, шүд буйлны холбоос эд, эрүүг гэмтээдэг. Ингэсэнээр шүд сулрах буюу унаж болно.

Хэрэв шүд чулуутай байвал шүдний эмчид очиж цэвэрлүүлэх хэрэгтэй. Чулуу, өнгөрийг цэвэрлэхгүй бол буйлны үрэвсэлд ямар ч эм нэмэргүй. Буйлны үрэвслээс хамгаалахын тулд өдөр бүр зөөлөвтөр үстэй сойзоор шүд буйлны уулзвар хэсгийг сайн угаах хэрэгтэй. Хоёр шүдний хоорондох буйл шүдний уулзвар хэсгийг шүдний утсаар цэвэрлэж болно.

Үүний оронд оёдлын утсыг хэрэглэж болдог. Тамхин дахь никотин судасны ханыг нарийсгадаг. Иймд буйл нь үрэвсэлтэй тамхичны буйл хөөж хавдсан, мөн үрэвссэн зэрэг нь ажиглагдахгүй. Гэвч үнэн хэрэгтээ буйл эрүүл биш байдаг.

Emch.mn

Related Articles

Leave a Reply

Your e-mail address will not be published.

Back to top button
Close