Соёл урлаг

Шог зураач А.Бат-Эрдэнэ “Алтан гадас” одонгоо зүүгээд амралт хэсэв

Долоодугаар сарын 10-нд Улаанбаатар хотын Засаг даргаас “Алтан гадас” одон хүртсэн шог зураач А.Бат-Эрдэнэ “Тоншуул” сэтгүүлээс эхлээд тасралтгүй 35 жил уран бүтээлээ туурвисныг үзэг, бийр нэгт нөхдөөс нь гадна засаг төр нь мэддэг юм байна хэмээн түүний багш МУСГЗ Ц.Байды дүгнэжээ. Эрхэм шог зураач маань өнгөрсөн сонгуулиар баруун солгойгүй захиалгын шог зураг зурж, нэг хоногийн дотор таван хэвлэлийн хуудас комикс номын зураг бүтээснээрээ Монголд рекорд тогтоожээ.

Тэрбээр УИХ-ын гишүүн болсон Н.Номтойбаяр, С.Ганбаатар, генсек Д.Эрдэнэбат, төрөлх нутагт нь нэр дэвшсэн Б.Наранхүү нарын улс төрийн утга төгөлдөр шог зургуудыг гарын шөрмөсөө таттал зурлаа хэмээн нөхөддөө сайрхжээ. Сонгуулийн үеэр ачаалалтай ажилласан тархиа сэргээж, бие даасан үзэсгэлэнд тавигдах бүтээлээ туурвихаар саяхан цаас харандаагаа ахиухан базааж аваад амралтанд явжээ.
Ж.Насаа

Show More

Related Articles

Close