Нийгэм

Төр, үндэсний аж ахуйн нэгжүүдийн зуурсан “бантан”-д иргэд хордох нь

Сүүлийн үед төр засаг ир­гэдэд “Эх орны хишиг” ол­гохын тулд Монголбанкаар мөн­гө хэвлүүлэх гэж байгаа гэх мэдээлэл дуулдах болсоор ба­га­гүй хугацааг үдэв.

Харин Мон­голбанкныхан болохоор “ёс­той тийм зүйл байхгүй” гэж мэ­дэгдсэн. Алиных нь үнэн, худ­лыг мэдэхгүй л дээ. Гэхдээ яагаад ийм мэдээлэл гарах болов гэ­дэг нь сонин санагдаад. Ер нь бол төр засаг иргэн бүртээ сая төгрөг өгч, амлалтаа биелүүлэх үүрэг хүлээсэн. Үүнийхээ тулд иргэдээс хувьцааг нь худалдан аваад үндэсний аж ахуйн нэгжүүдэд зарах “мэргэн” санаа олсон нь саяхны түүх. Иргэд ч бас хувьцаагаа төр засгаар дамжуулан үндэсний аж ахуйн нэгжүүддээ худалдсанаар бэ­лэн сая төгрөгтэй болох нь гэж бодсон. Тийм ч учраас 1.5 сая гаруй иргэн төрд хувь­цаа­­гаа худалдах хүсэлтээ илэр­хий­лээд байгаа. Гэтэл тэдний хувь­цааг төрийн нэрийн өмнөөс мөн­гөжүүлж өгөх ёстой үн­дэс­ний аж ахуйн нэгжүүд энэ удаад хувьцаа худалдан ава­хаас татгалзсан мэдэгдэл гар­гажээ. Өөрөөр хэлбэл, ир­гэ­дийн хувьцаа “Эх орны хи­шиг” болж хувирах боломж үнд­сэндээ байхгүй болж байна. Өдийг хүртэл “Зөвхөн бидэнд л Тавантолгойн хувьцааг өг” гэж шаардаад байсан үндэсний аж ахуйн нэгжүүд цаг дээрээ ту­лангуут ийнхүү “зангаа ху­вир­гав”. Үүнийг дагаад төр за­саг ч тэр “ацан шалаанд” ор­чих­сон хэрэг. Өчигдрөөс эх­лэн сая төг­рөгийн хоёр дахь ээл­жийн 330 мянган төгрөгийг ол­гох мэдээ­лэл байсан ч хойшлогд­сон нь ийм учиртай байсан бололтой.
“Монгол 999” үндэсний нэгд­лээс гаргасан мэдэгдэлд иргэ­дийн 55 хувь нь хувьцаагаа ху­далдах шийдвэр гаргасан нь энэ талын мэдлэг муутай байгаатай хол­боотой бөгөөд энэ тал дээр засаг хангалттай ажиллаж ча­даагүй гэж дурьдсан байна.
Тиймээс Засгийн газрын зүгээс иргэдийн мэдлэг, мэдээл­лийг нэмэгдүүлэх шаард­лагатай, тэр болтол үндэнсний аж ахуйн нэгжүүд хувьцааг худалдан авахыг төдийлөн яаравчлахгүй гэжээ. Түүнчлэн “Хувьцааг худалдан авъя гэхэд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн талаархи мэдээлэл дэндүү дутмаг байгаа нь үндэсний аж ахуйн нэгжүүдэд эргэлзээ, болгоомжлол төрүүлж байна. Тиймээс холбогдох мэдээллүүдийг яаралтай ил тод болгохыг шаардаж байна” гэдгийг мэдэгдсэн байна. Үндсэндээ бол нэг талаасаа Засгийн газар, нөгөө талаас үндэсний аж ахуйн нэгжүүд ийнхүү “гэдсэндээ хөлөө жийлцэж” эхэлжээ. Энэ хоёрын дунд иргэд хохирч, хувьцаа ч үгүй, мөнгө ч үгүй үлдэх дээрээ тулчихаад байгаа нь хамгийн том асуудал болоод байгаа юм. Мөнгө өгч эхэлнэ гэсэн сургаар өчигдөр “Капитал” банкны зарим салбар дээр иргэд цугларч, оочерлосон. Харин банк тэдэнд мөнгө өгөөгүйгээр барахгүй “Зургадугаар сард багтаад мөнгөний санхүүжилт орж ирэхгүй бол долдугаар сараас эхлэн мөнгө олгох боломжгүй” гэсэн зар хаджээ. Долдугаар сар гарахад 10 хүрэхгүй хоног үлдлээ. Гэтэл өнөөг хүртэл иргэд мөнгөө хэрхэн авах нь тодорхойгүй л байна. Төр засаг болон аж ахуйн нэгжүүдийн хооронд гарсан дээрх үл ойлголцол цаашид даамжирвал иргэд “Эх орны хишиг”-гүй үлдэх нь дамжиггүй болжээ.
Нөгөөтэйгүүр төр засгаас тавьсан шаардлага ч бас үн­дэсний аж ахуйн нэгжүүдийн дургүйг хүргэсэн бололтой. Иргэн бүрт олгох “Эх орны хишиг” олгохын тулд засаг “Эрдэнэс Тавантолгой”-н хувь­цааг үндэсний аж ахуйн нэгжүүдэд нэрлэсэн үнээр худалдах, ингэхдээ нэг аж ахуйн нэгжид 36240 ширхэг хувьцааг ногдуулахаар шийд­вэрлэсэн. Энэ хэмжээний хувьцааг худалдан авахын тулд нэг компанид 33.811.920 төгрөг бэлэн шаардлагатай юм. Гэтэл төр засаг хувьцаа худалдан авахыг хүсч байгаа аж ахуйн нэгжүүд долдугаар сарын 1-ний дотор захиалгаа өгч, шаардлагатай мөнгөө дурьдсан хугацаанд тусгай нэрийн дасанд байршуулахыг шаарджээ. Илтэд сонгуулийн амлалтаа биелүүлэхийн төлөө улайрсан гэмээр дээрх шаардлагыг үндэсний аж ахуйн нэгжүүд биелүүлэхээс татгалзах нь нэг бодлын аргагүй юм. Харьцангуй муугаар буюу улстөржүүлж харвал, үндэсний аж ахуйн нэгжүүд яг үнэндээ байгаа, үгүй нь ч мэдэгдэхгүй, хийсвэр хувьцааг  худалдан авч, эрх баригч намын сонгуулийн сурталчилгааны санхүүжилтийг босгохыг хүссэнгүй бололтой. Тийм ч учраас өнөөг хүртэл нэг ширхэг ч хувьцаа зарагдсангүй. Иргэд ч бас өнөөг хүртэл хувьцааныхаа үнэлгээнд таарсан “Эх орны хишиг”-ээ авч чадаагүй байна.
Гэхдээ үндэсний аж ахуйн нэгжүүд нэгдүгээрт, хувьцааг худалдан авах санхүүгийн бололцоо муу, хоёрдугаарт худалдан авахаас болгоомжилж байгаа нь эрхгүй үнэн юм. Өөрөөр хэлбэл, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа үнэхээр үр өгөөжтэй гэх баталгаа одоохондоо огтхон ч алга. Өөрөөр хэлбэл, Тавантолгойн орд өнөөг хүртэл дэд бүтэцтэй холбогдоогүй, баруун цанхид хөрөнгө оруулагч орж ирээгүй л байна. Түүнчлэн хувьцаа яг хэзээ жинхэнэ утгаараа олон улсын хөрөнгийн зах зээл дээр гарч, үнэтэй болох нь ч тодорхойгүй байна. Ийм байхад ашгийн төлөө явдаг бизнесийн байгууллага мэдээж эрсдэл үүрэхийг хүсэхгүй шүү дээ. Тийм учраас үндэсний аж ахуйн нэгжүүдийг энд буруутгах аргагүй юм. Энэ төр засаг анхнаасаа л Тавантолгойг дэндүү улстөржүүлж, “бантагнуулж” хаясны гай, иргэдийн нуруун дээр ирж байна даа.
Эргэн сануулахад, төр засаг сонгуулийн өмнө амлалтаа биелүүлсэн болох гэж иргэд бүртээ “Эх орны хишиг” гэх сая төгрөгийг олгохоор болсон. Ингэхдээ өөр нэг амлалт болох “Эрдэнийн хувь” буюу “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаагаар сольчихсон нь харамсалтай. Эргэн сануулахад анхандаа иргэн бүр сая төгрөгийн үнэ бүхий 1072 ширхэг хувьцаа эзэмшлээ гэж бодож байсан ч гэнэт л хувьцаагаа Засгийн газарт зараад сая төгрөг авбал ав, байвал бай гэх маягтай зүйл яриад эхэлсэн. Хувьцаа юу, мөнгө үү гэсэн сонголт хийхэд иргэдэд ердөө 14-хөн хоног байлаа. Яарч сандарсан, басхүү өнөө, маргаашдаа яаралтай мөнгө хэрэг болсон 1.5 сая гаруй иргэн Засгийн газарт хувьцаагаа дүйцүүлсэн үнээр зарахыг зөвшөөрсөн. Ингэснээр Монголын бүх ард түмэн байгалийн баялгийнхаа эзэн байна гэсэн нь худлаа болж 50-аас ч илүү хувь нь хувьцаагүй үлдлээ. Ядаж байхад дэндүү богино хугацаанд тулгамдаж сонголтоо хийсэн учраас хувьцаа үнэ цэнийг ойлгосон гэх иргэд ч гараад ирсэн. Мэдээж нэг удаагийн сая төгрөгөөс хувьцаа илүү үнэтэй бөгөөд насан туршийн хоол болох учиртай. Тийм учраас хувьцаагаа Засгийн газарт заръя гэж байснаасаа буцсан иргэдийг буруутгах аргагүй юм. Харин засаг анхнаасаа л хувьцаа юу, мөнгө үү гэдэг “бантан”-г зуурах хэрэггүй байсан болов уу.
Энэ янзаараа бол засаг төр амлалтаа биелүүлэхийн тулд хоёр л арга хэрэглэж болох нь. Нэг нь мөнгө хулгайлах, нөгөө нь Монголбанкийг хүчээр шахаж, мөнгө хэвлүүлэх. Алийг нь хэрэглэх нь төр засгийн хийх сонголт биз. Гагцхүү иргэд энэ төрийн амласан “Эх орны хишиг”-ийг авах ёстой билээ. Гэхдээ дээрх хоёр аргын аль аль эдийн засагт маш том “хог” тарихаар байгаа нь харамсалтай.

Л.Энхдэлгэр

mminfo.mn

Related Articles

One Comment

  1. Бөөр худалдаж авах уу, эсвэл бөөрөө зарахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралаас болж бөөрөө мөнгөөр зарах боломжийг хайж байгаа бол өнөөдөр бидэнтэй холбоо бариарай, бид таны бөөрөнд 500,000 долларыг бэлгэнд өгөх болно. Намайг Доктор MAXWELL гэдэг нь Билл Рот эмнэлэгт мэдрэлийн эмч юм. Манай эмнэлэг нь бөөрний мэс заслын чиглэлээр мэргэшсэн бөгөөд бид холбогдох донортой хамт бөөр худалдаж авах, шилжүүлэн суулгах мэс засал хийдэг. Бид
    Энэтхэг, АНУ, Малайз, Сингапурт байрладаг.Япон

    Хэрэв та бөөрийг зарах, худалдаж авах сонирхолтой бол эргэлзэлгүйгээр эргэлзээ төрүүлж өгнө үү
    бидэнтэй эсвэл имэйлээр холбоо бариарай.
    Имэйл: birothhospital@gmail.com
    Whats програмын дугаар: +33751490980

    Сайн сайхныг хүсье
    МЭДЭЭЛЛИЙН ДИРЕКТОР
    DR MAXWELL

Leave a Reply

Your e-mail address will not be published.

Back to top button
Close