Түүхэн гэрэл зурагФото мэдээ

Он цагийн нүүр царай

Time сэтгүүлийн хавтасны шилдэг хөргүүдийг танилцуулж байна. 

Хатан хаан II Елизаветагийн хаан ширээнд суусны 60 жилийн “очир эрднийн” ойд Америкийн долоо хоногийн Time сэтгүүлийн олон улсын хувилбар Британийн хатан хааны хөрөгтэй хар-цагаан өнгийн дугаар гаргажээ.

“Нэр дэвшигч”. Обамаг ерөнхийлөгчид нэр нь дэвшиж байхад энэ хөргийг 2007 оны арванхоёрдугаар сард сэтгүүл хавтсандаа тавьжээ. Хөрөгт тэр ерөнхийлөгч мэт л буусан байлаа.

Владимир Путин 2007 онд ерөнхийлөгч байхдаа Жилийн хүн болсон байв. Time түүнийг шинэ Оросын хаан гэсэн байв. 2007 оны арванхоёрдугаар сарын сүүлч ба 2008 оны нэгдгээр сарын эхэн.

2012 оны сонгуулийн дараа Time сэтгүүл Холливудын киноны нэрийг ашиглан хавтсан дээрээ “Оросын ерөнхий сайдын ер бусын жижигрэл” гэж бичээд “Владимир Путин гурав дахь удаагаа ерөнхийлөгч болно. Гэхдээ түүний засаг захиргаа нь өмнө байснаасаа хамаагүй сул болно. Тэр нь дэлхийд нэмэлт занал авчирна” гэсэн тайлбар бичив. Дор нь түүний жижиг хөргийг тавьсан байлаа.

“Ганцаардсан рейнжер”  нэртэй хавтсаа  Time ерөнхийлөгч бага Жорж Бушид зориулсан юм. “Тэр Иракт ялагдаж, нам дотроо нэр хүндээ алдан улам улмаар ганцаардах боллоо. Буш гэж хэн бэ, ямар ертөнцийг тэр бүтээв гэдгийг энэ сонгууль харуулах учиртай” хэмээн сэтгүүл 2006 оны арваннэгдүгээр сард бичсэн байлаа.

Таавар болсон Жулиан Ассанж The Beatles-ийн алдартай дууны үгийн ишлэлийн хамт. “Жулиан Ассанж яагаад ийм их нууцыг мэднэ вэ? Яагаад тэр нь Америкт хор хөнөөлгүй юм бол?” гэж сэтгүүл тайлбарлав. 2010 оны арванхоёрдугаар сар.

“Хэрэв тэр явбал юах бол?” Муаммар Каддафи 2011 оны дөрөвдүгээр сарын сэтгүүлийн хавтаснаа.

Осама бин Ладенийг устгасан тухай тусгай дугаар. 2011 оны тавдугаар сар.

2010 оны хүнээр уг сэтгүүл Facebook сүлжээг үндэслэгч Марк Цукерберг тодорчээ.

Хорт хавдраар нас барсан Стив Жобст зориулсан дугаартаа Apple-ийг үндэслэгчийн архивын зургийг ашигласан байв. 2011 оны аравдугаар сар.

Өдөөн хатгасан хандлагатай хавтсын нэг. Николь Кидман ба Том Круз хоёрын энэ нүцгэн зургийг “Өргөнөөр аньсан нүдтэйгээр” гэсэн нэртэй кинонд зориулсан байв. 1999 оны долдугаар сар.

Өөрийн бэлгийн чиг хандлагаа нуудаггүй, Америкийн хамгийн алдартай телевиз хөтлөгчдийн нэг Эллен Деженерес. “Тийм ээ, би гей” гэсэн гарчгийг Time 1997 оны дөрөвдүгээр сарын хавтсандаа тавьжээ.

Time сэтгүүлийн Биби Аиша гэдэг афган бүсгүйн зурагтай хавтас хамгийн дуулиан тарьсан байв. Түүний нөхөр нь зугтсан гээд хамар, чихийг нь огтолсон байжээ. “Хэрэв бид Афганыг орхивол юу болох вэ” гэсэн  үг бичжээ. Time сэтгүүлийг дайны сурталчилгаа ба сэтгэл зүйн шахалт хийлээ гэж нэлээд урт хугацаанд шүүмжилж байв.

Time сэтгүүлийн сүүлийн үеийн хамгийн дуулиантай хавтаснуудын нэгэнд 26 настай эх нь гурван настай хүүгээ хөхүүлж байгаа зураг тавигдсан байв. Энэ дугаар “Жам ёсны төрөл” гэсэн сэдэвтэй байв. Нүцгэлсэн хөх үү эсвэл хэтэрхий томорсон хүүхэд үү, тэдний аль нь шүүмжлэгчдийн дургүйг хүргэсэн нь тодорхойгүй. 2012 оны тавдугаар сар.

2011 оны хамгийн нөлөө бүхий 100 хүн. “Навальныг хайна уу гэсэн тоглоомтой энэ дугаарыг 2012 оны дөрөвдүгээр сард гаргажээ.

www.ildald.mn

Related Articles

One Comment

  1. Hiya, I’m really glad I have found this info. Today bloggers publish just about gossip and internet stuff and this is really irritating. A good site with exciting content, this is what I need. Thanks for making this website, and I’ll be visiting again. Do you do newsletters by email?

Leave a Reply

Your e-mail address will not be published.

Back to top button
Close