Онцлох

Н.Номтойбаяр “Эд нар мөнгө хүсвэл намайг сонгоно” гэжээ

2012 оны УИХ-ын сонгуульд МАН-аас Дорнод аймагт нэрээ дэвшүүлж байгаа Н.Номтойбаяр  2011 оноос их улс төрд мөнгөөр “гүүр” хийж орж ирсэн.

Тэрээр өөрийгөө “Шинэ цагийн Итгэлт баян” хэмээн дөвийлгөдөг. Тэрээр сүүлийн үед УИХ-ын “сэнтийд  залрах”-ын тулд Дорнод аймгийн ард иргэдийг мөнгө, бараа материалаар “гахаж” цадтал нь тэжээж, тэтгэж байгаагаа журмын нөхдөдөө ихэд бардамнан хуучилж яваа сурагтай.

“МАК”-ийн өв залгамжлагч Н.Номтойбаярыг бизнесмэн, улс төрийн нийгмийн идэвхтэн гэдгээс нь илүүтэйгээр элдэв амрагийн асуудлаараа олонд танигдсан гэдэг.

Харин Дорнод нутгийнхан сүүлийн үед “Н.Номтойбаяр хүү шоу цэнгээн, сайхан бүсгүйчүүдэд “гар татаад” байдаггүй гэж дуулдана билээ. Аймагтаа ч нэлээд юм хийх хүү. Мөнгө хөрөнгийг хайр гамгүй цацах нь аргагүй” гэж ярих болжээ.

Нутгийнхан ийн ярилцаж, дэмжих сэтгэлийн эр зориг гаргаж байхад Н.Номтойбаяр биеэ тоож, Дорнод нутгийнхныг “Эд нар мөнгө хүсэж байвал намайг сонгоно” хэмээн доромжилжээ.

“Шинэ баян цээж өвчтэй” гэгчээр эрхэм ноён Н.Номтойбаяр бүхэл бүтэн аймгийн ардуудыг “худалдаж” авна гэж санасан юм байхдаа хөөрхий.

Б.Дэжид /medee.mn/

Show More

Related Articles

Close