Танин мэдэхүй

Монгол улс 20 мянган ашиглалтын зөвшөөрөл олгосон

Монгол Улсын газар нутагт 20 мянга орчим ашиглалтын тусгай зөвшөөрлийг олгосон судалгааны дүн гарчээ. Энэхүү судалгааг газар шороогоо хамгаалдаг иргэний хөдөлгөөнүүд хийсэн байна. Тэд “Ашигт малтмалын газраас  гаргаж буй лицензийн тоо худал мэдээлэл. Нэг зөвшөөрлийн цаана дор хаяж гурван зөвшөөрөл байдаг” хэмээжээ.
Тэгвэл харин одоогийн байдлаар Ашигт малтмалын газраас гаргасан тоон мэдээллээс харахад Монгол Улсын хэмжээнд дотоодын 1370, гадаадын 100 хувийн хөрөнгө оруулалттай 301, хамтарсан хөрөнгө оруулалттай 151 аж ахуйн нэгж ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон байна. Эдгээр ашиглалтын эрхийн талбай 22.5 сая гектор болж байгаа юм. Тодруулбал, монголын нийт газар нутгийн 14 гаруй хувь нь тусгай зөвшөөрөлтэй гэсэн үг юм.
Тэгвэл дээрх газар шороогоо хамгаалдаг иргэний хөдөлгөөнүүдийн “Нэг зөвшөөрлийн цаана дор хаяж гурван зөвшөөрөл байдаг” гэснээс үзвэл нийт газар нутгийн хэдэн  хувь нь тусгай зөвшөөрөлтэй болж таарч байна аа? Бид ер нь ийм олон тусгай зөвшөөрөл олгож газар нутгаа сэндийлэх хэрэг байгаа юм уу. Уг мэргэжилтнүүд “Зөвхөн  Оюутолгой, Тавантолгойн ордуудыг л ашиглалтанд оруулснаар гурван сая хүрэхгүй иргэдээ тэжээгээд явчих  хангалттай хөрөнгө бүрдэнэ” гэдэг биз дээ.

Н. Дагдан/www.now.mn/

Related Articles

Leave a Reply

Your e-mail address will not be published.

Back to top button
Close