Гадаад мэдээ

Дэлхий ертөнц гэрэл зурагт: 2012.05.04-11

2012.05.04. Моторт дугуйтай хоёр хүн Египетийн Каир хотын Аббасын талбайд зогсож байгаа цэргийнхний машины өөдөөс явж байгаа нь. Гэрэл зургийг: Amr Abdallah Dalsh—Reuters

2012.05.05. Огайо мужийн Колумбусийн тойрогт ерөнхийлөгч Барак Обама сонгуулийн кампаниа нээн үг хэлж байх үеэр индэрээс бууж яваа тэргүүн хатагтай Мишель Обама. Гэрэл зургийг:  Stephen Crowley—The New York Times / Redux

2012.05.05. Иорданы Амман хотын тэнгэр дэх тэргэл саран. Гэрэл зургийг: Ali Jarekji—Reuters

2012. 05.06. Бурхан багшийн тэнгэрт хальсан өдрөөр Төв индонезин бурханы шашинтнууд тэнгэрт зуул хөөргөх ёслол хийлээ. Гэрэл зургийг: Slamet Riyadi—AP

2012.05.08. Катманду  хотын нэгэн айлын гэр орны эвдлэн түйвээсний дараа дүү охиноо тэврэн уйлж суугаа жаал хүү. Гэрэл зургийг: Bikash Dware—Reuters

2012.05.09. Их Британийн хатан хаан II Елизавета парламентын ээлжит чуулганы нээлтээр хоёр танхимын гишүүдэд айлдвараа сонсгов. Гэрэл зургийг: Suzanne Plunkett—Reuters

2012.05.07. Бүгд найрамдах намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр өрсөлдөж байгаа Митт Ромни Огайо мужийн Эуклид хотод уулзалт хийснээ дараа зугаалж яваа нь. Гэрэл зургийг: Jae C. Hong—AP

2012.05.09. Газын зурвас, палестин хүүхдүүд. Гэрэл зургийг: Suhaib Salem—Reuters

2012.05.10. Сирийн нийслэл Дамаск хотод хоёр хүчтэй дэлбэрэлт гарав. Машинд тавьсан тэсрэх төхөөрөмжүүд дэлбэрэн олон хүний аминд хүрлээ. Гэрэл зургийг:  HO / SANA / AFP / Getty Images

Related Articles

One Comment

  1. Hey there. I discovered your web site by way of Google even as searching for a comparable matter, your web site got here up. It looks good. I’ve bookmarked it in my google bookmarks to visit then.

Leave a Reply

Your e-mail address will not be published.

Back to top button
Close