ОнцлохСоёл урлаг

“The Hu” яагаад Хятадаас төрөөгүй вэ?

Чингис хаанаас хойших хамгийн амжилттай байлдан дагуулалт морин дэл дээр биш бөмбөрийн цохилтоор ирлээ. Монголын үндэсний хөгжмийн зэмсэг морин хуур, хөөмийг барууны хөгжимтэй хослуулснаар “The Hu” хамтлаг рок хөгжим сонирхогчдыг байлдан дагуулж байна. Дэлхий даяар олон сая шүтэн бишрэгчидтэй болсноор ‘The Hu’ хамтлаг Монгол Улсын соёлын элч болов.

“The Hu” хамтлагаас өмнө ардын урлагийг Барууны хөгжимтэй хослуулсан олон хамтлаг төрөн гарсан. Тухайлбал, “Алтан ураг” хамтлаг одоогоос 15 жилийн өмнө ардын урлагийг орчин үеийн хөгжмийн урсгалтай амжилттай холбосон. Үүнээс хойш Хөсөгтөн, Алтайн оргил, Жонон, Моханик зэрэг олон хамтлаг төрөн гарсан билээ.

Гуравхан сая хүн амтай Монгол Улсаас ийм гайхалтай хамтлаг төрөн гарсан атал 1,4 тэрбум хүн амтай, хөрш Хятадад яагаад байхгүй байна вэ? Хариулт нь зарим талаараа түүхтэй холбоотой. ХХ зуунд Монгол нь ЗХУ-ын дагуул улс байсан. Тухайн үед зөвлөлтийн бодлого нь ардын хөгжмийг дэмжихийн зэрэгцээ гадаадын соёлыг олон талаар импортолж байсантай холбоотой. Ардын дууг цуглуулж, дүрсжүүлж, тайзан дээр дуулуулж байснаараа Монголыг зарим коммунист орнууд шиг соёлын сүйрэлд орохоос хамгаалсан аж.

Харамсалтай нь хойч үеийнхэн хөх жинс өмсөж, рок хөгжмийг сонирхож байв. Улаанбаатарын өсвөр үеийнхэн 1970-аад онуудад Барууны хөгжмийг ихээр сонирхож, нууцаар дуу бичүүлэх болсны дараа Соёлын сайдаас ардын хөгжмийг рок-н-роллтой холих кампанит ажлыг өрнүүлжээ. 1970-аад оны төрийн дэмжлэгтэй рок хөгжим нь 1980-аад оны оюутан, сурагчдыг ардчилал руу түлхэх чухал хүчин зүйл болсон гэж үздэг.  Шинэ давлагаа нь Барууны хэв загвартай босогчдын дуу болон төрсөн гарсан ба Улаанбаатар хотноо жагсагчид “Хонхны дуу” –г дуулан ардчиллын төлөө тэмцсэн юм.

Эх сурвалж: Foreign Policy

Related Articles

Back to top button
Close