НийгэмОнцлох

Ч.Энхбат: Хөгжлийн банк Салхитын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах чиглэлээр л ажиллана

Тэтгэврийн зээлийг төрөөс нэг удаа тэглэх хуулийг УИХ дөнгөж сая баталлаа. Салхитын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах замаар 230 мянган ахмадын тэтгэврийн зээлийн зургаан сая хүртэлх төгрөгийг төрөөс төлөх юм.

Ингэхдээ Салхитын мөнгөний орд дээр түшиглэн бонд гаргаж арилжааны банкуудад олгох юм. “Эрдэнэс Монгол” компанийн босгох бонд дээр Хөгжлийн банк баталгаа гаргаж байгаа. Энэ талаар Хөгжлийн банкны Тэргүүн дэд захирал Ч.Энхбатаас тодрууллаа. Тэрээр “Манайх Салхитын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах чиглэлээр л ажиллана. Хуулиараа Хөгжлийн банк баталгаа батлан даалт гаргах нь нээлттэй. Гэхдээ батлан даалт, баталгаа гаргахын тулд хуулийн тодорхой шаардлага хангасан байх ёстой. Тэр нь эдийн засаг, санхүүгийн үр ашигтай байх, зээлийг эргэн төлөх чадвартай, нэмүү өртөг шингэсэн, экспортыг дэмжсэн, импортыг орлох бүтээгдэхүүн, барьцаа баталгаагаар хангагдсан байх шаардлагуудыг хангасан төсөл хөтөлбөрүүдийг Хөгжлийн банк санхүүжүүлт баталгаа гаргадаг. Салхитын мөнгөний орд одоо тодорхой хэмжээгээр ажиллаж байгаа. Мөн дээрээс нь хүчин чадлаа, өргөжүүлж нэмэгдүүлнэ. Энэ чиглэл дээр нь Хөгжлийн банк дэмжиж ажиллана” гэсэн ю

Related Articles

Back to top button
Close