ОнцлохУЛС ТӨР

Тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх хуулийг баталлаа

Тэтгэврийн зээлийг төрөөс нэг удаа тэглэх хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж гишүүдийн олонх дэмжиж хуулийн төслийг баталлаа. Тус хууль батлагдсанаар 2019 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрөөр зээлийн үлдэгдэлтэй ахмад настны зургаа хүртэлх сая төгрөгийн зээлийг нэг удаа төрөөс тэглэх юм. Мөн ахмад настан жилд нэг удаа зургаан сараар тэтгэврийн зээл авахаар болов. Харин зээл аваагүй 194 мянган иргэнд 2021 оны тавдугаар сарын 1-н гэхэд нэг сая төгрөгийг олгохоор боллоо.  Хэлэлцүүлгийн явцад гишүүд асуулт, асууж үг хэллээ.

-УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Зургаан сараар тэтгэврийн зээл авч болно гэж байна. энэ хүмүүс зээл аваад тэглүүлэх боломж байна уу. Нэг сая төгрөг бэлнээр өгнө гэж байна. Хэзээ өгөх вэ. Энэ хууль тэгш байх зарчмыг хангасан уу. 100 мянган төгрөг тэглүүлчихээд сая төгрөг авч чадахгүй байна гэдэг гомдолтой байна шүү дээ. Зээлээ төлж төлж 200, 300 мянга үлдсэн хүмүүс яах вэ.

-УИХ-ын гишүүн С.Чинзориг: Тэтгэврийн зээл тэглэх хуулийн төслийг дагаж мөрдөх тухай хуулийн төслийг ажлын хэсгээс санаачлан оруулж ирж байна. Үнэт цаасны хүүгийн зардлыг бууруулах заалт орж ирж байна. Бонд босгох, худалдаалах нь нийгмийн даатгалын сантай холбоотой болгоод оруулаад ирлээ.

-УИХ-ын гишүүн Д.Оюунхорол: Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийг нэг удаа төрөөс тэглэх хууль анх орж ирэхдээ, өртэй байгаа 230 мянган иргэнийг хамруулах байсан. Харин хэлэлцүүлгийн явцад 194 мянган ахмадууд орхигдох гэж байна. Тиймээс энэ хүмүүсийг орхихгүй асуудлыг шийдэх ёстой гэж үзсэн. Үүнд улс төрийн ямар ч талцал хуваагдал байх шаардлагагүй. Асуудлыг ярьж зөвшилцөж шийдвэрлэсэн. Бүх нам, бие даагчдын санал туссан. Нас барсан иргэдийн өрийг бүрэн дуусгах болсон. Энэ хууль хэрэгжихгүй 194 мянган ахмадад чихрийн цаас тараалаа гэж байна. Ингэж битгий яриарай.

Related Articles

Back to top button
Close