Онцлох

“Эрдэнэт долгион” FM 107.1 радио, www.erdenettoday.mn сайт “Зэс үзэг-2019” наадмын шилдгээр тодорлоо

Орхон аймгийн хэвлэл мэдээллийн салбарын оны шилдэг номинацийн эздийг тодруулах “Зэс үзэг-2019” шинэ жилийн баярын цэнгүүн боллоо. Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн Орхон аймаг дахь салбар зөвлөлөөс зохион байгуулдаг уг шалгаруулалтын энэ оны шилдгүүдийн  тэргүүн эгнээг Эрдэнэт үйлдвэрийн Маркетингийн хэлтсийн Олон нийттэй харилцах албаны хамт олон өнгөлж, тус албаны “Эрдэнэт долгион” FM 107.1 радио 2019 оны Орхон аймгийн “Оны шилдэг радио”,  www.erdenettoday.mn сайт “Оны шилдэг сайт” номинацид шалгарлаа. Хорь гаруй жилийн түүхтэй “Эрдэнэт долгион” FM 107.1 радио нь Эрдэнэт үйлдвэр төдийгүй Орхон аймгийн үйламьдралын мэдээ8мэдээллийг өргөн хүрээнд дамжуулж, өөрийн гэсэн нийтлэл нэвтрүүлгээ тогтмол тасралтгүй хүргэж байгаа бол өдөр тутмын www.erdenettoday.mn сайт нь шинэ тутам хөгжиж буй цахим сэтгүүлзүйн төрөлд өөрийн гэсэн өнгө аяс, салбарын мэдээллийн хэрэгслийн онцлог зэргийг тэнцвэртэй барьж, уул уурхайн мэдээ, нийтлэлийг тогтмол түгээж, хамтын ажиллагаа бүхий вэб сайтуудын албан ёсны эх сурвалж болон ажиллаж байгаа юм. Мөн улиран одож буй 2019 онд тус редакцынхан шинэ контент, нийтлэл нэвтрүүлэг бэлтгэхэд анхаарч, шинэлэг, даацтай уран бүтээлийн эрэл хайгуул, санал санаачилгыг идэвхжүүлэн ажилласан нь “Зэс үзэг” цомын эзэд болох үндсийг тавьжээ.    

   Оны шилдэг шалгаруулах “Зэс үзэг-2019” наадмын бусад номинаци буюу “Оны шилдэг сонин”-оор сэтгүүлч О.Эрдэнэжаргал эрхлэгчтэй “Таны амьдрал” сонин, “Оны шилдэг сэтгүүлч”-ээр чөлөөт уран бүтээлийн NBHD телевизийн редактор Т.Атарбаяр, “Оны шилдэг зураглаач”-аар ETV телевизийн зураглаач З.Пүрэвсүрэн нар тус тус шалгарч, зэс үзэгтнүүд боллоо. Мөн энэ үеэр Орхон аймгийн Телевизүүдийн холбооноос оны шилдгүүдээ зарлаж, ETV телевизийн “Цаг үе” мэдээллийн хөтөлбөр, Тусгал телевизийн танин мэдэхүйн “Хүүхэд ертөнц” цуврал нэвтрүүлэг болон чөлөөт уран бүтээлийн NBHD телевизийн хамт олонд шилдгүүдэд олгодог “Алтан бүргэд” цом, шагналыг гардуулав.    

М.Балжинням 

Related Articles

Back to top button
Close