НийгэмОнцлох

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна

Өнөөдөр Завханы нутаг, Увсын зүүн, Архангайн баруун хэсгээр цасан шуурга шуурна. Маргааш өдөр Баян-Өлгий, Ховдын нутаг, Говь-Алтайн баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна.

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд

11-12-нд ихэнх нутгаар, 13-ны шөнө зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орж, хүчтэй цасан шуурга шуурч, хүйтрэх тул халтиргаа гулгаа ихэсч, зам, даваа гүвээ хаагдахыг онцгойлон анхааруулж байна. 
2019 оны 11 дүгээр сарын 10-ны 20 цагаа­с 11 дүгээр сарын 11-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчил­сан мэдээ:БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, шөнөдөө Алтайн уулсаар, өдөртөө ихэнх нутгаар секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 12-17 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус хүйтэн, Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө 0-5 градус, өдөртөө 5-10 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна.ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө ихэнх нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор,  Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг-үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 5-10 градус, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан байна.ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи  баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө  4 градус хүйтнээс 1 градус дулаан байна. ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө цас орж, цасан шуурга шуурна. Салхи зүүн өмнөөс секундэд 7-12 метр.  Шөнөдөө 12-14 градус хүйтэн, өдөртөө 2-4 градус хүйтэн байна.  ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй.  Шөнөдөө цас орохгүй, өдөртөө нутгийн хойд хэсгээр ялимгүй цас орж цасан болон шороон шуурга шуурна. Салхи зүүн өмнөөс  секундэд 7-12 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.  Шөнөдөө Өмнөговийн нутгаар 0-5 градус,  бусад нутгаар 5-10 градус хүйтэн, өдөртөө Дундговийн нутгаар  0-5 градус, бусад нутгаар  4-9 градус дулаан байна.УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө ялимгүй цас, өдөртөө цас орж, цасан шуурга шуурна. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө зүүн өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор  13-15 градус, бусад хэсгээр 9-11 градус, өдөртөө 1-3 градус хүйтэн байна.  2019 оны 11 дүгээр сарын 12-ноос 11 дүгээр сарын 16-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:12-нд ихэнх нутгаар, 13-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас, 14-ны шөнө төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр,15-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр ялимгүй цас орно. Салхи ихэнх нутгаар 12-нд секундэд 18-20 метр, Алтайн салбар уулс, говийн бүсийн нутгаар зарим үед секундэд 24 метр, 13-15-нд секундэд 14-16 метр хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурна. Эрс хүйтэрч Дархадын хотгор,  Хөвсгөлийн уулс, Хүрэн бэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 25-30 градус, өдөртөө 14-19 градус, Алтай, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 19-24 градус, өдөртөө 9-14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна. 13-нд нутгийн баруун хэсгээр,      14-15-нд ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна.

Related Articles

Back to top button
Close