НийгэмОнцлох

Жагсаалын дараа хошууч генерал Б.Баярмагнай фронтын ажлаас хөндийрч байгаагаа мэдэгдэв

“Монголын үндэсний  фронт” хөдөлгөөнөөс “Эх орон дуудаж байна” жагсаалыг баасан гаригт Сүхбаатарын талбайд зохион байгуулсан. Баасан гаригийн өглөө  09.00 цагаас орой  20.00 цаг хүртэл тус хөдөлгөөнийнхөн жагсаал хийж, Төрийн ордны гадна   нэлээд самбараагүй нөхцөл байдал үүсгэсэн. Зарим жагсагчид гудамж талбайгаар явж байгаа иргэд, цагдаа нар руу дайрч, хэл амаар доромжилж, зүй бус үйлдэл гаргах зэргээр замбараагүй байдал үүсгэж байв.  

Жагсагчдын төлөөлөл төрийн холбогдох хүмүүст УИХ-ыг тараах тухай шаардлагаа хүргүүлсний дараа тарцгаасан юм.

Тэгвэл жагсаалын дараа “Монголын Үндэсний фронт” хөдөлгөөний тэргүүн, хошууч генерал Б.Баярмагнай фронтын ажлаас урт хугацаагаар хөндийрч байгаагаа өөрийн албан ёсны фэйсбүүк хуудсаараа мэдэгджээ.

Тэрээр “Миний бие ар гэрийн шалтгаанаар Монголын Үндэсний фронтын ажлаас удаан хугацаагаар хөндийрч байгаагаа үүгээр мэдэгдэе. Монголын Үндэсний фронтыг Монголын төр, ард иргэд хүлээн зөвшөөрөгдөх хүртэл хэмжээнд цуг явсан фронтын нөхдөдөө баярлалаа” гэжээ.

Related Articles

Back to top button
Close