ОнцлохУЛС ТӨР

Н.Баяртсайхан: Үнэндээ наймдугаар сард Монгол Улсыг саарал жагсаалтад оруулах шийдвэр гарчихсан байсан

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайханыг чөлөлөх суудлыг хэлэлцэж байна. Хэлэлцүүлгийн явцад гишүүд асуулт асууж, хариулт авлаа. Санал хураалтыг гар өргөж явуулсан бөгөөд гишүүдийн олонх Монголбанкны ерөнхийлөгчийг чөлөөлөхийг  дэмжлээ. 

-УИХ-ын гишүүн Х.Болорчулуун: Саарал жагсаалтад орсонтой холбоотойгоор Монголбанкны ерөнхийлөгч өөрөө өргөдлөө өгсөн юм уу. Эдгээр хүнээ туг тахиад өнгөрөх юм шиг байна. Үнэндээ гүйцэтгэх засаглалын үүрэг роль их байгаа. Сайд нар хариуцлага хүлээх ёстой. Зөвхөн энэ хоёр хүн биш. Олон улсад ч гэсэн саарал жагсаалтад орвол гүйцэтгэх засаглал хариуцлага хүлээдэг жишиг бий. Чөлөөлж болно. Дараа нь ямар хүн томилох гэж байна вэ?

-УИХ-ын дарга Г.Занданшатар: Н.Баяртсайхан ерөнхийлөгч огцрох тухай өөрийн өргөдлөө өгөөгүй. Нээлттэй захидал ирүүлж УИХ-аас гаргаж байгаа шийдвэрийг хүлээж авахаа илэрхийлсэн. Өргөдөл өгөх нь зохимжгүй байна гэсэн. Мэдээж ажлын ахиц, дэвшил аль аль нь байгааг мэдэж байна. Дараа нь мэргэжлийн ур чадвартай хүнийг томилох ёстой гэж үзэж байна.

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат: СЗХ, Монголбанк хоёрын даргыг зайлуулж байгаа юм байна. Сонин жишиг тогтчихлоо. Хүний хувь заяаг харанхуй шийдэж байна. УИХ-ын дарга юм уу хэн нэгэнд нээлттэй захидал бичвэл огцруулчихдаг болж байна. Саарал жагсаалттай  холбоотой банктай холбоотой зүйл байгаа л байх. Би үүнийг хамгаалахгүй. Өргөдлөө өгөөгүй. Хамтын удирдлагатай, хамтын шийдвэрийнхээ төлөө бусад нь ч хариуцлага хүлээх ёстой. Асуудалд хуулийн хүрээнд хандаж болдоггүй юм уу. Н.Баяртсайхан дарга бас алга. Төрийн мөнгөний бодлогыг барьж байсан хүн шүү дээ. Саарал жагсаалтад орсон нь Засгийн газрын буруу гэж гарсан. Гэтэл Засгийн газраас нэг ч хүн байхгүй. Засгийн газарт хариуцлага тооцох асуудал яригдах уу. Энэ хэзээ орж ирэх вэ. Тойруулаад чих зөөлөнтэйгөө ингээд нялж явуулаад байх юм уу. Төр ингэж асуудалд хуумгай хандаж болохгүй шүү дээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар: Монголбанкны ерөнхийлөгч СЗХ-ны даргыг чөлөөлөх шаардлагыг АН-ын зөвлөлийн дарга надад бичгээр ирүүлсэн. Би танилцуулгадаа дурдсан. 2018 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцээд та бүхэн хангалтгүй гэж дүгнэсэн. Иймээс энэ саналыг оруулж байна. Монголбанкны Ерөнхийлөгч нээлттэй захидалдаа ажлынхаа үр дүнгүүдийг тайлагнасан. Тиймээс хүндэтгэлтэй хандах хэрэгтэй гэж бодож байна.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Монголбанк, АТГ, СЕХ УИХ-ын дэргэдэх байгууллага болохоос УИХ-ын даргын дэргэдэх байгууллага биш. Ядаж саарал жагсаалтад яагаад орсон бэ гэдэг санал дүгнэлт яагаад хэлэлцүүлэхгүй байгаа юм бэ. Ц.Нямдорж байхад 2011 онд яагаад саарал жагсаалтад орсон юм. Ингээд 2013 онд гарсан. 2016 онд засаг авчихаад саарал жагсаалтад оруулахгүй байх ёстой байсан ч 2019 онд оруулчихлаа. Тэр байгууллагад очиж Ц.Нямдорж очиж тайлан тавьсан уу. Өөрийн биеэр очиж ярих ёстой юм байгаа биз дээ. Энд суугаад МАНАН мафитай тэмцээд суух юм уу. Болохгүй байгааг яаж засъя гэж бодож байгаа вэ. ФАТФ гээд байгууллагын ажлын хэсэг гэдэг юм уу юу гэдэг юм нэг юм байдаг. Дарга нь Ц.Нямдорж байдаг гэсэн. Тэр хүн яагаад энд орж ирээд хариуцлага хүлээе гэж хэлэхгүй байгаа юм. Бүгд тэр хүнд төмсөгдүүлчихсэн. Хар дэвтэрт нь орчихсон болоод хариуцлага ярьж чадахгүй байгаа юм уу. Саарал жагсаалтад орсон нь үнэн. Монголбанкны ерөнхийлөгчөөс асууя. Та саарал жагсаалтад орохгүйн тулд ямар ажил хийсэн бэ. Ямар буруу үйл ажиллагаа явуулсан учраас саарал жагсаалтад орсон бэ?

Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан: Монгол Улс 2004 онд ФАТФ-т гишүүнээр элссэн. 2007 онд Монгол Улсад харилцан үнэлгээ хийсэн. Энэ үнэлгээгээр 2011 онд саарал жагсаалтад орсон. 2014 онд гарсан. Үүнээс хойш 2015, 2016 оныг дамжиж харилцан үнэлгээ хийсэн. Үүний үр дүнд 2017 онд хэлэлцэж МУ хар, саарал жагсаалтад орох эрсдэл үүсээд байгааг зарлаж, даалгавар өгсөн. Энэ даалгаврыг хэрэгжүүлэхийн төлөө ажилласан. Ажилласны үр дүн ч гарсан. Техникийн талын үзүүлэлтээ өөд нь татсан гэдэг дүгнэлт авсан. Үр дүнгийн үзүүлэлтийн хэрэгжилтээр долоон үзүүлэлт хангалттай гарч дөрвөн үзүүлэлт анхаарлын тэмдэгтэй хэвээр үлдсэн.

УИХ-ын гишүүн Я.Содбаатар: Саарал жагсаалттай холбоотой асуудал өнөөдөр гарсан асуудал биш. Гэнэт орж ирээд гэнэт болсон юм шиг, одоогийн ЗГ, Их хурал алдаа гаргасан юм шиг ярьж болохгүй. 2015 онд гарсан Ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилт, мөнгө угаах, терроризмтой тэмцэх хэрэгжилт гэх мэт асуудлыг тавьсан байна. Тиймээс Их хурал өөрийн харъя байгууллагад хариуцлага тооцох асуудлыг оруулж ирж байна. Банкуудын чанарын үнэлгээний асуудал юу болсон бэ. Банкуудын өөрийн хөрөнгөө нэмэгдүүлсэн үйл явц ФАТФ-ын тавиад байгаа асуудалтай холбоотой юу. Монголбанкны зүгээс эдгээр дөрвөн асуудлыг шийдэхэд ямар гарц байна гэж харж байна вэ.

УИХ-ын дарга Т.Аюурсайхан: Саарал жагсаалттай холбоотойгоор тодорхой хүмүүстээ хариуцлага тооцох ёстой. Манайд хариуцлагын асуудал хамгийн их дутагдаж байна. Толгойг нь илсээр дараагийн алдаа гардаг. Алдаа гаргавал том жижиг гэлтгүй хариуцлага үүрүүлэх хэрэгтэй. Хариуцлагыг зөвхөн энэ хоёр хүнээр хязгаарлах юм уу. Үндэсний зөвлөлийг хууль зүйн сайд тэргүүлнэ. Бүрэлдэхүүнд нь Сангийн сайд хууль хяналтын байгууллагын төлөөлөл байдаг. Тиймээс үндэсний зөвлөлийн дарга хариуцлага хүлээх үү. Мөнгө угаах болон терроризмтой тэмцэхийн төлөө юу ч хийгээгүй. Үүний төлөө Хууль зүйн сайд ямар хариуцлага хүлээх юм. Сангийн сайд ямар хариуцлага хүлээх юм.

УИХ-ын дарга Г.Занданшатар: Саарал жагсаалтад ороод гишүүн орнууддаа эрчимтэй хяналт тавихыг уриалбал гадаад гүйлгээ хаах эрсдэл байдаг. Харин ФАТФ-аас санхүүгийн хориг арга хэмжээ авахыг уриалаагүй. Энэ бол арга хэмжээ ав гэсэн л заалтууд байгаа. Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулиар 35 их наяд төгрөг ил болсон. Мөн МУ-ыг мөнгө угаадаг бүх, түүндээ хариуцлага тооцоогүй юм байна гэдэг ойлголтыг өгсөн. Тиймээс шүүх л хариуцлага тооцоогүй гэсэн ойлголт гарч ирнэ. Гэхдээ энэ бол зөвхөн Хууль зүйн яам, шүүхийн байгууллагад өгч байгаа зөвлөмж биш. Монгол Улсад өгч байгаа дүн. Энд иргэн Н.Баяртсайхан гэдэг хүнийг сайн муу ажилласан тухай ярьж байгаа асуудал биш. Монгол Улс бодитой шийдэмгүй арга хэмжээ авч байгаа гэдгээ харуулахын тулд ийм арга хэмжээ авахаас өөр аргагүй байна.

УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир: УИХ-ын дарга нь огцруулахаар оруулж ирж байна. Байнгын хороо, чуулганаараа хэлэлцээд явуулах юм байна. Монголбанкны ерөнхийлөгчийг тогтворгүй байлгах нь энгийн зүйл болж хувирах вий дээ. Өнгөрсөн жилүүдэд тулгарсан хүнд асуудлуудыг цэгцлэхийн тулд бүгд л сэтгэл гарган ажилласан. Монголбанкны ерөнхийлөгч сайн ажилласан. Одоо Н.Баяртсайхан ерөнхийлөгчөөс дутахааргүй хүн оруулж ирэх ёстой шүү. Эдийн засгийн байнгын хороон дарга байхдаа хоёр жил гаруй хугацаанд хамтран ажилласан

Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан: Монгол Улс 2004 онд ФАТФ-т гишүүнээр элссэн. 2007 онд Монгол Улсад харилцан үнэлгээ хийсэн. Энэ үнэлгээгээр 2011 онд саарал жагсаалтад орсон. 2014 онд гарсан. Үүнээс хойш 2015, 2016 оныг дамжиж харилцан үнэлгээ хийсэн. Үүний үр дүнд 2017 онд хэлэлцэж МУ хар, сараал жагсаалтад орох эрсдэл үүсээд байгааг зарлаж, даалгавар өгсөн. Энэ даалгаврыг хэрэгжүүлэхийн төлөө ажилласан. Ажилласны үр дүн ч гарсан. Техникийн талын үзүүлэлтээ өөд нь татсан гэдэг дүгнэлт авсан. Үр дүнгийн үзүүлэлтийн хэрэгжилтээр долоон үзүүлэлт хангалттай гарч дөрвөн үзүүлэлт анхаарлын тэмдэгтэй хэвээр үлдсэн. Намайг ажил авахаас өмнө шууд хэрэгжилтийн 11 үзүүлэлт бүгд муу байсан. Харин бид долоо дээр нь сайн үнэлгээ авсан.

УИХ-ын гишүүн Б.Жавхлан: Монголбанк сайн ажилласан. Эдийн засгийн үзүүлэлтүүд харьцангуй тогтвортой байна. Энэ бол төв банкны үүрэг. Хуулийн шинэчлэлийг маш сайн хийсэн. Валютын зохицуулалтын хууль маш чухал хууль. Нэг зүйл дээр их харамсаж байна. Саарал жагсаалт гэхээр төв банкны үүрэг юм шиг ойлголт нийгэмд бий болсон. Энэ нь явсаар байгаад саарал жагсаалтад орох нэг шалгаан болсон юм шиг байна. Цаашдаа мөнгө угаах террзимтой тэмцэнэ гэвэл Монгол Улс системээрээ зогсолтгүй ажиллах ёстой.

Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан: Энэ бол үнэхээр улс орны асуудал. Өндөр дээд хэмжээний шийдвэр G7-гийн уулзалт дээр гарч байна гэж бод. Ер нь юунаас болж саарал жагсаалтад оров гэдгийг ажлын хэсэг гаргаад ярих хэрэгтэй. Би хариуцлагаа хүлээнэ. Би өнөөдөр олон зүйл яриагүй байна. Ярих ёстой зүйлийнхээ 10-хан хувийг ярьж байна. Тиймээс мэргэжлийн хүмүүсээс бүрдсэн ажлын хэсэг УИХ-аас, Эдийн засгийн байнгын хороо байгуулах ёстой. Дүгнэлтээ хаалттай хэлэлцэж болно. Улс орны цаашдын замд хэрэгтэй. Энэ бол тогтолцооны асуудал. Тогтолцооны асуудалд тогтолцооны үүднээс хандах ёстой.

УИХ-ын дарга Г.Занданшатар: Ийм асуудал ярихаар тогтолцоо руугаа буруугаа чихэж болохгүй. Энэ улсууд тогтолцоогоо сайжруул гэхээс илүү хариуцлагын асуудлыг яриад байна. Хар жагсаалтад яаж орохгүй байх вэ гэдэг асуудал гарч ирнэ шүү. Энэ дөрвөн асуудал тогтолцоо гэхээсээ илүү хариуцлагаа дээшлүүл, хариуцлага тооц гэсэн сануулга шүү.

УИХ-ын гишүүн З.Нарантуяа: Хариуцлагын асуудал ярьж байна гэдэг нэг талаасаа сайшаалтай. Гэхдээ хэд хэдэн зүйл дээр ярилцах нь зүйтэй. Хаанаас эх үүсвэртэй орлого орж ирж байгааг бид хянаж чадаж байгаа юу. Ажиллаж чадахгүй байгаа системийг үнэлсэн үнэлгээ. Авлигад өгч байгаа мөнгө хаанаас гарч ирж байна. Төсвөөс гарч байгаа мөнгө, уул уурхайгаас орж ирж байгаа л мөнгө шүү дээ. Энэ мөнгө хянаж чадаж байгаа юу. Засгийн газарт маш их үүрэг өгөөд, хууль батлаад л байдаг. Оффшорт байгаа мөнгөө оруулж ирнэ гэсэн хаана байна вэ. Хууль зүйн сайдтай хариуцлага тооцох ёстой.

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат: Хариуцлага тооцож болно. Хариуцлага хүлээх субъектүүд нь тодорхой байгаа. Гэхдээ хуулийн дагуу хандмаар байна. Мөн тэгш, шударга баймаар байна. Ялгавартай оруулж ирж байна. Хамгийн сүүлд гарсан цахим бүлэглэлийн асуудал дээр онцгой анхаарах ёстой. Энэ бол нэг хэсэг нь гэж харж байгаа. Манайх энгэр нь задгай хүн шиг хэн дуртай нь орж ирж бүлэглэн гэмт хэрэг хийж байна. УИХ-ын дарга хууль бусаар хүмүүс огцруулдаг асуудлаа болих хэрэгтэй. АН хариуцлага тооцох нь зөв гэсэн. Гэхдээ хуулийн дагуу хариуцлага тооцох ёстой. Би хууль бус санал хураалтад орохгүй.

Related Articles

Back to top button
Close