НийгэмОнцлох

Францууд Монголд илрүүлсэн ураны ордын ашиглалтын лицензийг 16 жил хүлээж байна

Францдаа төдийгүй  дэлхийд уран олборлолтоор тэргүүлдэг, 70 гаруй жилийн туршлагатай “Орано”, монголчуудын “Арева” нэрээр илүү сайн мэдэх группийн үйл ажиллагаатай танилцсан тэмдэглэлээ хүргэе.

Францын төрийн өмчит “Арева” компани 2018 оноос нэрээ “Орано” болгожээ. Тус компани нь Монголд үйл ажиллагаа явуулж байгаа “Бадрах энержи” ХХК-ийн хувьцаа эзэмшигч. “Бадрах Энержи”-д Монгол Улсын Засгийн газар ч хувь эзэмшдэг.

“Орана” хэрхэн ажилладаг вэ

Дэлхийд уран олборлолтоороо тэргүүлдэг гурван компанийн нэг нь “Орано”. Тус компани Нигер, Канад, Казахстанд ураны олборлолт явуулдаг, ураны таван уурхайтай. Удахгүй Узебикстанд шинэ орд нээхээр ажиллаж байгаа гэв. “Орано” 16 мянган ажилтантай, дэлхийн ураны зах зээлийн 14 хувийг эзэмшдэг. Уран олборлохоос эхлээд боловсруулах, баяжуулах, ашигласан түлшээ дахин боловсруулах, ложистик инженерчлэлийн үйлчилгээг үзүүлэх хүртэлх цөмийн түлшний бүх үе шатыг хамарсан нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлдэг юм. Өдгөө Франц улсын цахилгааны эх үүсвэрийн 90 хувь нь цөмийн эрчим хүч, уранаар хангагддаг байна. Цөмийн эрчим хүч нь нүүрсхүчлийн хийг хамгийн бага ялгаруулдгаараа онцлог.

Нигерт ураны ил уурхай ашигладаг бол Казахстан, Канадад далд уурхайн үйл ажиллагаа явуулдаг байна. Далд уурхайгаас олборлолт хийхдээ газрын доор уусган олборлох технологийг ашигладаг. Энэ технологиор олборлолт явуулахад металл агуулагч чулуулгийг уурхайлан ухалгүйгээр олборлодгоороо давуу талтай гэв. Энэхүү аргыг дэлхийд өргөнөөр ашиглаж байгаа бөгөөд бага зардалтай, байгаль орчин сүйтгэхгүй зэрэг давуу талтай.

“Орано” ба Монгол

Тус компани анх 1996 оноос Монгол Улсын зүүн өмнөд хэсэгт орших Дорноговь, Сүхбаатар аймгийн нутагт геологийн эрэл хайгуул хийж эхэлснээс хойш тасралтгүй 23 жил Монголтой холбоотой ажиллаж байгаа аж. Ингэхдээ Дорноговь аймагт хийсэн хайгуулын ажлын үр дүнд 2002 онд ураны “Дулаан-Уул”, 2010 онд “Зөөвч-Овоо” ордыг нээж, албан ёсоор нөөцийг нь бүртгүүлжээ. Тус компани эхлээд Кожеговь нэрээр Монголд үйл ажиллагаа явуулж байгаад сүүлд  2013 онд “Арева Монгол” болгосон ч 2018 онд нэрээ “Бадрах энержи” болгосон байна. “Бадрах энержи” компанийн нийт ажилтны 97 хувь монголчууд гэдгийг “Орано” группийнхэн тодотгов. /Хэрхэн ажилласан талаар он цагийн дарааллаар доорх инфографикаас харна уу/

Related Articles

Back to top button
Close