НийгэмОнцлох

Б.Лхагвасүрэн: Монгол Улс саарал жагсаалтад орох эрсдэл бага байгаа

Монгол Улсыг саарал жагсаалтад оруулсан хэмээн өнөөдөр УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ мэдээлсэн. Тус асуудлаар Монголбанкны Дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн мэдээлэл хийлээ.

Тэрээр “Саарал жагсаалтад Монгол Улс орох эсэх албан ёсны хариуг баасан гаригт зарлана. Ер нь саарал жагсаалтад орлоо гэхэд олон улсын байгууллагуудын хамтын ажиллагаа зогсох биш, хамтран ажиллахад эрсдэл байна гэж үзнэ гэсэн үг. Энэ үйл явц 2016 оноос хойш явж байгаа бөгөөд бид үнэлгээгээ сайжруулахаар ажиллаж ирсэн. Хийсэн ажлаа харвал саарал жагсаалтад орохооргүй байгаа юм. Хурлын эцсийн шийдвэрийг баасан гаригт олон нийтэд албан ёсоор зарлана. Одоо албан ёсоор зарлагдах гэж байгаа болохоос 2017 онд дохио ассан байсан. ФАТФ-аас манай улсад өгч буй зөвлөмжид мөнгө угаах, терроризмын эсрэг хийх зарим гэмт хэргийг зөрчилд тооцохгүй байх, Зөрчлийн хуулийн дагуу шийдэхгүй байх тухай багтжээ. Учир нь манай улсын хилийн боомтоор их хэмжээний бэлэн мөнгийг, гаалийн байгууллагад мэдүүлэлгүй нэвтрүүлэх гэж оролдох нь бий. Энэ тохиолдолд тухайн иргэний бэлэн мөнгийг улсын орлого болгон хураан авч, торгууль ногдуулдаг байна. Тухайн торгууль нь энэ төрлийн зөрчил дахин гарахаас урьдчилан сэргийлж чадахгүй байгаа, хууль бусаар олсон бэлэн мөнгө байх магадлалтай тул торгуулийг нэмэх зөвлөмжийг ФАТФ-аас өгдөг  байна. Баасан гаригт ямар шийд гарахаас үл хамааран ирэх арванхоёрдугаар сард манай улс ФАТФ-д дахин тайлан илгээнэ. Илгээсэн тайлангаа 2020 оны нэгдүгээр сард хамгаалах юм байна. Тиймээс тус байгууллагаас сануулсан, даалгавраа биелүүлэх учиртай. ФАТФ-ын техникийн 40 зөвлөмжийг дөрвөн янзаар үнэлдэг. Энэ хугацаанд 2017 оны үнэлгээ болон 2019 оны хувьд:

2017 онд 40 зөвлөмжийн талаар

  • 5  – хангалтгүй  
  • 15  – зарим нь хангалтгүй 
  • 5  – дийлэнх нь хангагдсан 
  • 5  – бүрэн хангасан гэсэн үнэлгээ авсан буюу 40 зөвлөмжөөс 20 нь хангалтгүй байсан бол өнгөрсөн наймдугаар сард Австралийн нийслэлд болсон Ази, Номхон далайн бүсийн хурлаар 
  • 7  бүрэн хангасан
  • 28  – дийлэнх нь хангасан 
  • 5 – зарим нь хангасан буюу 40 зөвлөмжөөс 35 хангасан гэсэн албан ёсны дүн гарсан” гэв.

Тэрээр мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Манай улс “саарал жагсаалт”-д орох нөхцөл бүрдсэн гэсэн үг үү?

-Бид өнгөрсөн хугацаанд юу хийсэн талаар тайлангаа тавьсан. Албан ёсны дүн нь гарсан. Манайх 35 үзүүлэлтийг хангасан гэдэгт орсон. Техникийн үзүүлэлтээрээ хангалалттай гэдэг үнэлгээгээ авсан. Бангконгт хэрэгжилтийн үнэлгээгээ өгч, нийт 11 үзүүлэлт нь дундаас доогуур байсан. 40 үзүүлэлтийн 20 хүртэлхийг хангаагүй тохиолд ордог. Бид 35 үзүүлэлтийг хангаад байгаа учир “Саарал жагсаалт”-д орохооргүй байгаа. Хийсэн ажлаараа бид “Саарал жагсаалт”-д орох үндэслэлгүй. Хурлаа хийгээд юу гэж зарлахыг мэдэхгүй байна. Ямартай ч “саарал жагсаалт”-д орохооргүй ажил хийсэн.

-Энэ жагсаалтад орсноор олон улсын байгууллагууд хамтын ажиллагаагаа зогсоох уу?

-Энэ удаагийн хуралд Монголбанкны тэргүүн дэд Ерөнхийлөгч Эрдэмбилэгийн ахалсан баг оролцож байгаа. Ер нь 2016 оноос эхлээд шар гэрэл ассан байсан. Өнөөдөр Монгол Улстай санхүүгийн хувьд үйлчилгээ үзүүлж байгаа улсууд хамтын ажиллагаагаа үргэлжлүүлнэ. Зарим банкууд 2017 оноос эхлээд зогсоосон. Бид өнөөдөр л зарлагдах гэж байгаа болохоос биш 2017 оноос эхлээд шар гэрэл ассан байсан.

-“Саарал жагсаалт”-д орсноор ОУВС-гийн хөтөлбөр зогсох уу?

-ОУВС-гийн хөтөлбөр үргэлжилнэ.

-Манай улсын хангаагүй гээд байгаа үзүүлэлтүүд юу вэ?

-Өмнө нь хэрэгжих 11 үзүүлэлтийн 10 нь хэрэгждэггүй байсан. Хяналт хийгээд явж байгаа учир зарлаагүй байсан. Монгол Улс энэ хооронд 35 хувь буюу талаас илүү хувийг нь хийсэн гэж зарласан.  Санхүүгийн бус бизнесийн мэргэжлийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагууд байдаг.  Үүнд Монголын нотариатчдын танхим, Хуульчдын холбоо зэрэг үл хөдлөх хөрөнгийн зуучлагч зэрэг газруудын эрсдлийн үнэлгээ хий гэдэг. Эдгээр байгууллага хуулиараа санхүүгийн мэдээ өгөх үүрэгтэй этгээд. Тэд сэжигтэй гүйлгээгээ мэдээлэх үүрэгтэй. Өнөөдрийг хүртэл эдгээр газраас мэдээлэл ирж байгаа. Тиймээс хяналт тавьдаг байгууллага нь эрдслийн үнэлгээ хийх ёстой гэж байгаа юм. Саяхан Мөнгө угаах, терроримзтэй тэмцэх хуульд нэмэлт өөрчлөлт оруулж баталсан. Ингэснээр эрсдлийн үнэлгээ хийх, хяналт тавих боломж бүрдэнэ.

-Сангийн яам, СЗХ-ноос хамааралтай асуудал үүссэн гэсэн?

-Шалгаад зөрчил илрүүлж байна. Гэхдээ илрүүлсэн зөрчлөө арилгахгүй байна гэж дүгнээд байгаа. Бид давтамжтай мэдээлж байх ёстой.

-“Саарал жагсаалт”-д орсон тохиолдолд банкуудаар төлбөр тооцоо явагдахад асуудал үүсэх үү?

-Шар гэрэлтэй, эрсдэлтэй үнэлгээтэй байгаа учраас олон шалгуур тавина. Төлбөр тооцоо явбал өртөг нэмэгдэнэ. Төлбөр тооцоо зогсоно гэж харахгүй байна. Хугацаа

Related Articles

Back to top button
Close