Онцлох

Б.Хурц нарт холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцэхээр боллоо

Өнөөдөр Төв аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд ТЕГ-ын дарга асан Б.хурц, Улсын Ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат нарын есөн хүнд холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хурал боллоо. 

Дээрх есөн хүнд Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 251, 133 дугаар зүйл анги буюу “Хууль бусаар эрүүдэн шүүсэн, Гүйцэтгэх ажлын хууль тогтоомж зөрчсөн хэрэгт яллах дүгнэлт үйлдэн анхан шатны шүүхэд шилжүүлсэн билээ. Анхан шатны шүүх хуралдаанаас “Хэргийн нотлох баримт хангалтгүй” хэмээн үзэж, нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан. Гэвч прокурор шүүхийн шийдвэрийг үл зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичсэн билээ.

Дөнгөж сая шүүхийн шийдвэр гарлаа. Тодруулбал давж заалдах шатны шүүхээс прокурорын эсэргүүцлийг хүлээн авч анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болголоо. Ингэснээр хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцэхээр болж байна. 

Related Articles

Back to top button
Close