Нийгэм

Эрдэнэт үйлдвэр ахмадуудынхаа мөнгөн дэмжлэгийн хэмжээг нэмэгдүүлэв

Олон улсын Ахмадын баярыг тохиолдуулан Эрдэнэт үйлдвэр өөрийн харьяаны ахмад настнууддаа олгодог баярын мөнгөн дэмжлэгийн хэмжээг хоёр дахин нэмэгдүүлэхээр шийдвэрлэжээ. Өөрөөр хэлбэл, тус үйлдвэрийн захиргаанаас жил бүрийн Монголын цагаан сар, Олон улсын ахмадын баярын өдрөөр ахмад бүрт үзүүлдэг 45 мянган төгрөгийн мөнгөн дэмжлэгийн хэмжээг нэмэгдүүлж, 100 мянган төгрөг болгосон байна.   Энэхүү шийдвэр Эрдэнэт үйлдвэрт ажиллаж байгаад үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоолгосон 55 ба түүнээс дээш настай эмэгтэй, 60 ба түүнээс дээш настай эрэгтэй хүмүүст мөн адил үйлчлэх юм байна. Өнөөдрийн байдлаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын дэргэдэх Ахмадын нэгдсэн зөвлөлд тус үйлдвэрт ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэр тогтоолгосон 2358 ахмад харьяалагддаг аж. М.Балжинням

 Сүүлд өөрчлөгдсөн Даваа, 30 9-р сар 2019 09:56Үнэлэх

(0 Саналууд)

810 Google +00

Цахим хуудас

Цахим хуудас

Цахим хуудас-ийн шинэ мэдээ

Бүлгийн дэлгэрэнгүй: « “Залуу насаа эргэн дурсахуй” Анхдагчдын холбооны хүндэтгэлийн хурал боллоо Д.Өнөбат: Ахмадууддаа олон сайхан бэлэг барьж байна »

Related Articles

Back to top button
Close