НийгэмОнцлох

Монголын анхны зургаан эгнээтэй 32.2 км хурдны авто зам ашиглалтад орлоо

Улаанбаатар-Хөшигийн хөндийн олон улсын шинэ нисэх онгоцны буудал чиглэлийн 32.2 км хурдын авто зам барих төслийн ажил дуусч, Монголын анхны хурдны авто зам ашиглалтад орлоо.

Энэхүү бүтээн байгуулалтын БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэр барьж, орчин үеийн стандартаар барьсан байна. Энэхүү бүтээн байгуулалтын нээлтийн арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Зам тээвэр, хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин тэргүүтэй төлөөллүүд оролцсон байна.

Энэхүү хурдын зам нь нийт 32.2 км зам үргэлжлэх бөгөөд зургаан гүүртэй, 48 хоолойтой, хоёр урсгал, зургаан эгнээтэй.  Хурдны замаар зорчиход 2,000 төгрөг хураамж авах бөгөөд улсын дугаар харгалзахгүй зорчих юм байна.  Төслийн гүйцэтгэгчээр Хятадын төмөр замын IV товчоо компани, туслан гүйцэтгэгчээр Монголын гурван компани ажиллажээ. 

Related Articles

Back to top button
Close