НийгэмОнцлох

АТГ-аас Дээд шүүхийн нэр бүхий шүүгч нараас байцаалт авч байна



8 цагийн өмнө

Ганболд БАТЖАРГАЛ 

Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж нэр бүхий 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн билээ. Түдгэлзүүлсэн 17 шүүгчийн найм нь Салхитын мөнгөний ордтой холбоотой хэрэгт холбогдож, авлига авсныг нь нотлох видео бичлэг байгааг эх сурвалжууд мэдээлсэн. 

Тэгвэл өнөөдөр Ерөнхийлөгчийн түдгэлзүүлсэн шүүгч нараас Дээд шүүхэд ажиллаж байсан гурван шүүгчийг АТГ-аас саатуулж, ажил дээрээс нь авч яваад байцааж байгаа аж.

Хэн гэдэг, ямар шүүгч нарыг байцааж байгаа талаар АТГ-аас тодруулахад  “мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна, прокурорын зөвшөөрлөөр мэдээлэл өгнө” гэсэн юм.

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн 17 шүүгчийн тав нь Дээд шүүхийн шүүгч байсан юм. 

1. Ц.Амарсайхан – Улсын дээд шүүхийн шүүгч;

2. Д.Цолмон – Улсын дээд шүүхийн шүүгч;

3. Г.Цагаанцоож – Улсын дээд шүүхийн шүүгч;

4. Х.Сонинбаяр – Улсын дээд шүүхийн шүүгч, Иргэний хэргийн танхимын тэргүүн;

5. П.Золзаяа – Улсын дээд шүүхийн шүүгч;

Related Articles

Back to top button
Close