Соёл урлаг

Эрдэнэтийн дуучин Олон улсын уралдаанд түрүүллээ

ОХУ-ын Улан-Үдэ хотод 5 дугаар сарын 18-20-ны өдөр “Байкальский Международный конкурс-III вокалистов” буюу Дуурийн дуучдын “Байгаль нуурын олон улсын 3-р уралдаан” амжилттай болж өндөрлөлөө. Тус тэмцээнд ОХУ, Монгол, Хятад, Солонгос улсын 59 дуучин оролцсон байна. Олон улсад нэр хүнд бүхий, дуурийн дуучдын мэргэжлийн ур чадварын чансааг тодорхойлдог уг тэмцээнд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын дуу бүжгийн “Эрдэнэт” чуулгын гоцлол дуучин, МУСТА Даваасүрэнгийн Дагвадорж тэргүүн байрыг эзэллээ. Өнөөдөр тэмцээний ГАЛА тоглолт Буриад Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн театрт зохион байгуулагдана. Уралдааныг ОХУ-ын ардын жүжигчин, гавьяат дуучид шүүжээ. УДБЭТ-ын гоцлол дуучин, МУГЖ, Э.Амартүвшин 2011 онд зохион байгуулагдсан I уралдаанд, МУГЖ, “Чингис хаан” одонт дуучин Г.Ариунбаатар 2015 онд зохион байгуулагдсан II уралдаанд тус тус тэргүүн байрыг эзэлж байсан бол 2019 оны  III уралдаанд Эрдэнэтийн дуучин, МУСТА Д.Дагвадорж манлайлж, Эрдэнэт үйлдвэр, дуу бүжгийн чуулга, уран бүтээлчдийнхээ нэр сүрийг өндөрт өргөн, олон улсад сурталчиллаа.

У.Цэрэнбат
Б.Баттөгс

Related Articles

Back to top button
Close