Онцлох

Б.Хурцыг үргэлжлүүлэн 15 хоног хорихоор болжээ

ТЕГ-ын дарга асан, генерал Б.Хурцыг Урьдчилан хорих 461 дүгээр ангид хорьж байгаа. Тэгвэл өнөөдөр түүнийг хорих хуулийн хугацаа дуусч байгаа бөгөөд үүний дагуу Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хурал хуралдаж Б.Хурцыг үргэлжлүүлэн 15 хоног хорих шийдвэр гаргажээ. 

Эрүүгийн цагдаагийн албанаас  түүнийг дөрөвдүгээр сарын 23-нд С.Зориг агсны  амь насыг хөнөөсөн хэргээр ял эдэлж буй Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн хэрэгтээ холбогдуулан саатуулсан юм. АТГ болон ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны хамтарсан ажлын хэсэг эрүүдэн шүүсэн асуудлаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм. 

Related Articles

Back to top button
Close