НийгэмОнцлох

Налайхын замыг ингэж шинэчлэнэ

Засгийн газраас Налайх, Чойрын уулзвар хүртэлх 20.9 км замыг энэ онд ашиглалтад оруулах шийдвэрийг гаргасан билээ. Тус замын барилгын ажил өнгөрсөн дөрөвдүгээр сарын 15-нд эхэлж, энэ оны арваннэгдүгээр сарын 30-ныг хүртэл үргэлжлэх юм. Уг замын бүтээн байгуулалтын ажлыг зургаар бэлтгэлээ.

Улиастай гүүрнээс Налайх, Чойрын уулзвар хүртэлх замын зорчих хэсэг нь 3.75 м дөрвөн эгнээ бөгөөд хоёр талаараа 2.7 м дугуйн болон явган замтай. Мөн авто замын голоор тусгаарлах зурвас бүхий гэрэлтүүлэгтэй байх аж.

Харин Туул гол дээгүүр баригдах гүүр нь дөрвөн эгнээ 280 м төмөр бетон гүүртэй байхаас гадна явган хүний зам гэрэлтүүлэгтэй байхаар төлөвлөсөн байна. Нийтдээ гол гудамж замын нэгдүгээр ангиллын хоёр эгнээ бүхий авто замын гүүр болох юм. Налайхын авто замыг өргөтгөн шинэчлэх нь манай улсын төвийн бүсийн харилцааг хөгжүүлэх болон босоо тэнхлэгийн авто зам буюу Алтанбулаг-Улаанбаатар, Замын-Үүд чиглэлийн авто замын транцит ачаа тээврийн нэвтрэн өнгөрөх чадварыг нэвтрүүлэхэд чухал ач холбогдолтой юм байна. Уг гүүрийг Монгол, БНХАУ-ын Засгийн газрын урт хугацааны хөнгөлөлттэй зээлээр барьж байгаа юм.

Related Articles

Back to top button
Close