Онцлох

“Эрдэнэтийн 49 хувийг дээрэмдсэн МАНАН-г хаацайлж буй Д.Баярмагнайг бид эсэргүүцэж байна”

МАНАН дэглэмийн эсрэг тэмцэлд нэгдсэн төрийн бус байгууллагууд, иргэдийн төлөөллөөс Нийслэлийн Ерөнхий Прокурор Д.Баярмагнай эс үйлдлээрээ дамжуулан шударга бус бүлэглэлийн гар хөл болж, хаацайлан хамгаалж байгаа хэмээн үзэж шаардах бичиг өгөхөөр очсон байна. Гэвч “Д.Баярмагнай прокурор ард түмний өмнө ил гарахаас айж зугтаж худал хэллээ” хэмээн тэд ихэд бухимдангуй байна билээ.

Шаардах бичгийг бүрэн эхээр нь хүргэе.

НИЙСЛЭЛИЙН ЕРӨНХИЙ ПРОКУРОР Д.БАЯРМАГНАЙ ТАНАА ШААРДЛАГА хүргүүлэх нь.

“МАНАН дэглэмийн эсрэг МОНГОЛ ТҮМНИЙ НЭГДЭЛ” хөдөлгөөнд нэгдсэн эх оронч ТББ-ууд болон ард иргэдийн төлөөлөлүүд бид бүхэн, Ерөнхийлөгч, Ерөнхий Сайд, УИХ-ын гишүүдтэйгээ аливаа нам эвсэл, үзэл бодол харгалзахгүйгээр шударга ёсны төлөө нэгдэн тэмцсэний үр дүнд төрд шургалсан “МАНАН бүлэглэл”-ийн толгойлогчийг албан тушаалаас нь буулган авсан билээ.

“Худалдаа Хөгжлийн Банк”-ны ТУЗ-ын дарга Д.Эрдэнэбилэг, Гүйцэтгэх захирал О.Орхон, “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин нарт холбогдуулан, Монгол Улсын Засгийн газар, Монголын ард түмний мэдэлд ирэх ёстой байсан, ОХУ-ын мэдэлд байсан “Эрдэнэтийн 49%”-ийн хувьцааг, МАНАН бүлэглэлтэй хуйвалдан, Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа олон олон хуулиудыг зөрчин байж, Төрийн оролцоотойгоор хууль бусаар санхүүжин хувьдаа авсан гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй үйлдлийг ЭЦА-ны мөрдөгч Нийслэлийн Прокурорын Газарт гуравдугаар сарын 5-н болон 7-нд тус тус эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан, цагдан хорьж шалгах саналаа хүргүүлсэн байна.

Гэвч тус газрын ерөнхий прокурор Д.Баярмагнай та тодорхойгүй шалтгаанаар эс үйлдэл хийж, өнөөдрийг хүртэл ЭЦА-ны мөрдөгчийн гаргасан уг саналуудад прокурорын зүгээс ямар нэгэн тогтоол үйлдэхгүй хав дарж, найман өдөр гацаалаа.
Үндсэн хуулиар олгогдож хамгаалагдсан эрх, үүргээ хэрэгжүүлэн, шударга ёсны төлөө тэмцсэн ард түмний тэмцлийн үр дүнд илэрч, олон түмэнд ил болсон “Эрдэнэтийн 49%-ийн” гэх тодотголтой хэрэгт, Прокурор Д.Баярмагнай таны дээрхи эс үйлдэл нь, хууль, шүүхийн байгууллага үгсэн тохирч, МАНАН бүлэглэлийнхэнд ашигтай байдал үүсгэн, Цагдан хорих 461-р ангид саатуулагдсан дээрх гурван этгээдийг суллуулж, тэднийг үгээ нэгтгэх, үгсэн хуйвалдах, гэмт хэргийн нотлох баримтуудаа устгах, цаг хожих, олон нийтийг төөрөгдүүлэх, өрөвдүүлэх, Ардчилсан Намын толгойд заларсан улстөрчдөөр хэвлэл мэдээллийн хэрэгслэлүүдийг ашиглан элдэв мэдэгдэл хийлгэх зэрэг башир аргуудаа хэрэглэх боломж нөхцөлийг бүрдүүлж өгсөн гэж бид хардаж байгаа ба үүнд тайлбар хийхийг шаардаж байна.

Нийслэлийн Ерөнхий Прокурор Д.Баярмагнай нь “Эрдэнэтийн 49%”-ийг МУ-ын төр ард түмнээс дээрэмдсэн МАНАН бүлэглэлийг хаацайлж буйг иргэд бид эсэргүүцэж байна!!!

ЭХ САЙХАН МОНГОЛ ОРОНД МИНЬ ШУДАРГА ЁСНЫ НАРАН ҮҮРД МАНДАН БАДАРЧ МОНГОЛЫН АРД ТҮМЭН ЖАРГАЛЫГ ЭДЛЭХ БОЛТУГАЙ!

Жич: Шаардлага гаргасан ТББ-ууд болон иргэдийн төлөөллүүдийг яаралтай хүлээн авч уулзаж тайлбараа хийхийг шаардаж байна.

“МАНАН дэглэмийн эсрэг МОНГОЛ ТҮМНИЙ НЭГДЭЛ” Хөдөлгөөнийг дэмжигч иргэд болон эх оронч ТББ-ууд” гэжээ.

Related Articles

Leave a Reply

Your e-mail address will not be published.

Back to top button
Close