Нийгэм

Таван хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэйг хугацаанаас нь өмнө суллалаа

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид ял эдэлж буй дөрвөн хоригдлыг хугацаааас нь өмнө суллаж, хоёр хоригдлын дэглэмийг бууруулсан байна.

Тодруулбал, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс ШШГЕГ-ын харъяа 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид ял эдэлж буй зургаан эмэгтэй хоригдлыг хугацааны өмнө суллах, дэглэм бууруулах тухай Нийслэлийн прокурорын газраас ирүүлсэн  дүгнэлтийг  хүлээн авч хянан хэлэлцжээ.

Ингэхдээ дөрвөн хоригдлын хорих ялыг хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоон, хоёр хоригдлыг хорих ял эдлүүлэх дэглэмийг бууруулан нээлттэй байгууллагад эдлүүлэхээр өөрчилсөн байна.

Тэдний дунд өрх толгойлсон таван хүүхдийн эх байсан аж. Тэрээр “Үр хүүхдүүдээ зөв хүмүүжүүлж, дахин гэмт хэрэг үйлдэхгүй, ажил хөдөлмөр хийж амьдарна. Өнөөдөр үр хүүхдүүддээ очих боломжийг надад олгосон шүүх байгууллагад маш их баярлалаа” гэдгээ илэрхийлжээ.

Show More

Related Articles

Leave a Reply

Close