Онцлох

“Монголын зэс” компани Олон улсын шүүхэд хандах бэлтгэлээ хийсэн…

Эрдэнэтийн 49 хувийг тойрсон  асуудал  энэ хаврын улс төрийн хамгийн халуун сэдэв болж хувираад байна.

ОХУ-ын эзэмшилд байсан Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг Монголын хэсэг залуучууд худалдаж авч, эх орондоо оруулж ирсэн  нь бодит үнэн.  Харин энэ сарын 11-ний өдөр Эрдэнтийн 49 хувийг эзэмшигч “Монголиан коппер корпорейшн” ХХК-иас Засгийн газарт хүсэлт хүргүүлж, хэлцлийн ширээний ард суух хүсэлтээ илэрхийлээд буй.  Түүнчлэн өчигдөр ХХБ-ны ТУЗ-ын дарга Д.Эрдэнэбилэг энэхүү хэлцэлд ХХБ санхүүгийн зөвлөхөөр оролцох хүсэтлтэй байгаагаа илэрхийлсэн албан бичгийг Ерөнхий сайдад илгээгээд байна.

УИХ Эрдэнэтийн 49 хувийн эзэмшлийг  төрийн өмчид авах шийдвэрийг 2017 онд гаргаж, 23 дугаар тогтоол баталсаны дагуу Засгийн газар 2018 оны эхэээр мөн ийм шийдвэр гаргаад байгаа билээ.  Гэвч энэ  шийдвэр шүүх  дээр унаж, 49-ийн талын эрхийг сэргээгээд буй.

“Монголын зэс” ХХК-ийн захирал Ц.Пүрэвтүвшин “Улсынхаа нэр нүүрийг бодож их тэвчиж байна. Одоо Арбитрийн шүүхэд хандах алхмыг хийх болно” хэмээн  ярьсан удаатай. Тэгвэл ХХБ-ны ТУЗ-ын дарга  Д.Эрдэнэбилэг  өнөөдрийн “Өдрийн сонин”-д  дэлгэрэнгүй ярилцлага өгөх үеэрээ энэ  талаархи сэтгүүлчийн асуултад  “Монголын зэс”  Олон улсын шүүхэд хандах бэлтгэлээ хийсэн… Хандахаас өөр аргагүй байдалд орлоо” гэжээ.

Эндээс харвал 49 хувийн эзэмшигчдийн дараагийн алхам нь  Олон улсын Арбитрийн шүүхэд хандах  явдал байх нь тодорхой байна.

Гэхдээ тэд эхний ээлжинд төрийн хууль журмыг хүндэтгэж, Засгийн газартай хэлцлийн ширээний ард сууж, 23 дугаар тогтоол тойрсон асуудлаар санал  солилцрж тохиролцоонд хүрэхээ илүүд үзэж байгаа гэдгээ  илэрхийлсэн.  Тухайлбал “Монголын зэс” компанийн гүйцэтгэх захирал  “Бид Засгийн газрын арга хэмжээг нийгмийн шаардлага гэж ойлгож байна. Бид төрөө хүндэтгэж байгаа. Тэр утгаараа асуудлыг хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэх хүсэл эрмэлзэлтэй байгаа. Үүнийгээ баталгаажуулж Ерөнхий сайдад асуудлыг хуулийн хүрээнд шийдвэрлэх хүсэлт өгч байна” гэсэн тайлбар хийжээ.

Хэрэв Арбитрийн шүүх дээр  очиход хүрвэл Засгийн газар ялалт байгуулна гэх баталгаа хэр  байх бол гэсэн эргэлзээг зарим эдийн засагчид илэрхийлдэг.  

М.Нэргүй

Related Articles

Leave a Reply

Your e-mail address will not be published.

Back to top button
Close