НийгэмОнцлох

‘Эко алтан Заамар’-т ажилласан 36 аврагчийг шагнана

Шадар сайд Ө.Энхтүвшин “Эко алтан Заамар” ХХК-д гарсан ослын үеэр ажилласан Онцгой байдлын алба хаагчдыг хүлээж авч уулзан, зарим хүнд шагнал гардуулахаар боллоо. ОБЕГ-ын дарга Т.Бадрал 36 хүнийг шагнуулахаар тодорхойлолтыг Шадар сайдад гардуулсан юм. Тодруулбал өнөөдөр үндэсний аврах бригадын аврагчид, уул уурхайн аврах ангийн аврагчдыг Шадар сайд хүрээн авч уулзсан юм.

Энэ үеэр Шадар сайд Ө.Энхтүвшин “Та бүхэн өргөсөн тангарагтаа үнэнч байж нэр төртэй ажил үүргээ гүйцэтгэлээ. ОБА-ны аврагчид хамгийн сайн ажиллаж байгаа. Хамгийн хүнд нөхцөлд та бүхэн хамгийн түрүүнд явдаг. Гал ус, зуд, ган, өвчин, тахал, иргэд төөрөхөд ч та бүхэн л явж явдаг. Ийм гавьяатай хүмүүс учраас ард түмний дотор та бүхний нэр төр өндөр байгаа.Энэ нэр төрөө хадгалж яваарай гэж юуны түрүүнд хэлье. Төв аймгийн Заамар суманд олон хоног маш амаргүй нөхцөлд ажилласан. Би газар дээр нь очиж үзсэн. Мөсөн доогуур усанд ажиллаж байсан. Мөн хана нурах өндөр эрсдэлтэй байсан ч түүнээс айлгүйгээр цэргийн хүний өгсөн үүрэг даалгавраа сайн гүйцэтгэсэн. Би Ерөнхийлөгчид энэ ажлыг танилцуулсан. Энэ үүргийг сайн гүйцэтгэж байгаа алба хаагчдыг шагнуулъя гэдгийг Ерөнхийлөгчид хэлсэн. Ерөнхийлөгч тодорхойлоод оруулаад ирсэн дагуу шийдвэрээ гаргана гэж хэлсэн. Бидэнд бас анхаарах зүйл байгаа. Хувцас хэрэглэл муу байна, шинэ техник, машин нэлээд авч байна. Беларусь улсаас 72 машин авна. Машин техникээсээ илүү аврагчдын хувцас хэрэглэлийг сайжруулах тал дээр ажиллана” гэв.

Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Үндэсний аврах бригадын тэргүүн ахлагч Ж.Баяртогтох “Өнөөдрийн байдлаар Архангай аймгийн Өгий нуур суманд гүний шумбалтын дадлага сургуулилт хийж байгаа 20 албан хаагч дундаа дөрвөн л шумбалтын хувцастай байна. Үндэсний аврах бригадаас дөрвөн ком авсан. Түүгээрээ ээлжлэн сургуулилт хийж байна. Ер нь ар араасаа шумбалт хийхэд нэг хувцас дээр 2-3 алба хаагч дугаарлаад зогсож байдаг. Тиймээс гүний шумбалтын хувцас хэрэглэлийг сайжруулж өгөөч” гэсэн юм.

Үүний хариуд Шадар сайд Ө.Энхтүвшин “Гүний усанд шумбах хувцас нэн даруй шаардлагатай юм билээ. Ямар төрлийн хувцас, аврах хэрэгсэл хэрэгтэй байгаа жагсаалтыг гарган надад өгөөрэй. Засгийн газрын хуралдаанд танилцуулна” гэв.

Related Articles

Leave a Reply

Your e-mail address will not be published.

Back to top button
Close