НийгэмОнцлох

М.Мөнхгэрэл: Тээврийн хэрэгслийн албан татвараа хугацаандаа төлөөгүй бол алданги тооцно

Иргэд тээврийн хэрэгслийн албан татвараа хугацаанд нь төлөөгүй тохиолдолд ямар хариуцлага тооцдог талаар Урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч М.Мөнхгэрэлээс тодрууллаа.

-Автомашин эзэмшигч хэр хугацаанд татвараа төлөх ёстой байдаг вэ?

-Монгол улсын Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хуульд зааснаар иргэд тээврийн хэрэгслийн албан татварыг жилд нэг удаа төлөх ёстой. Тухайн жилийн зургадугаар сарын 1-ний өдрөөс өмнө өөрийн харьяалах татварын албанд тээврийн хэрэгслийн татвараа төлнө. Ингэхдээ зургадугаар сард татвараа төлөх иргэдийн дараалал, ачаалал нэмэгддэг тул үүнийг зохицуулах зорилгоор НИТХ-ын 2015 оны 28 дугаар тогтоол батлагдсан. Уг тогтоолоор автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлийн орноос хамаарч тухайн сардаа төлөхөөр зохицуулсан байдаг. Тухайлбал, гуравдугаар сард 3,8-аар төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл албан татвараа төлсөн байх шаардлагатай.

Өнгөрсөн оноос эхлэн иргэдэд чирэгдэл учруулахгүй, төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах зорилгоор албан татвараа smartcar.mn сайтаар дамжуулан онлайнаар төлдөг болсон байгаа.

-Тухайн хугацаандаа татвараа төлөөгүй тохиолдолд ямар хариуцлага тооцох вэ?

-Тээврийн цагдаагийн албанаас автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг хураах ажилд дэмжлэг үзүүлж, хамтарсан хяналт шалгалтыг зохион байгуулдаг. Хэрэв автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн эзэмшигч нь хуульд заасан хугацаанд албан татвараа төлөөгүй тохиолдолд татварын улсын байцаагчтөлөөгүй татварт нь алданги тооцохоор хуульд заасан байдаг.

-Хуульд заасан хугацаанд албан татвараа төлөөгүй тохиолдолд хэчнээн төгрөгийн алданги тооцдог юм бэ?

-Хуульд заасан хугацаа хэтрүүлсэн буюу зургадугаар сарын 01-ний өдрөөс хойш албан татвараа төлөөгүй тохиолдолд татварын улсын байцаагч нараас төлөөгүй татварт нь алданги тооцно.

Мөн иргэд тээврийн хэрэгслээ граж, зогсоолд удаан хугацаагаар байршуулдаг эсвэл ашиглахгүй байх тохиолдолд нэлээд байдаг. Энэ үед иргэн тээврийн хэрэгслээ ашигласан эсэхээс үл хамааран албан татвар ногдуулдаг. Иймд иргэд автотээврийн болон өөрөө явагч хэрэгсэл нь ашиглалтаас хасагдсан, ашиглахгүй байгаа тохиолдолд улсын бүртгэлээс заавал хасуулах шаардлагатай.

Show More

Related Articles

Leave a Reply

Close