Танин мэдэхүйЭрүүл мэнд

Бэлгийн замын халдварт өвчинд хэр олон төрлийн өвчин багтдаг вэ?

“Гран При” эмнэлэг зөвлөж байна


Бэлгийн хавьтлын үед нэг хавьтагчаас нөгөөд дамжиж буй 25 орчим төрлийн халдвар байдаг гэж үздэг. Тэдгээрийг дурьдвал заг хүйтэн, тэмбүү, хламидиоз, трихомониаз, бэлгийн үү, бэлгийн хомхой, В вирус, микоплазмоз, уреаплазмоз, бэлгийн бөөс гэх мэт.

Халдвар нь түүнчлэн шулуун гэдсээр, амаар бэлгийн хавьталд орсон тохиолдолд мөн халдварладаг. Ордэр, алчуур, хувцас, бассейн, халуун усны газар зэрэг ахуйн замаар халдварлах тохиолдол үгүй гэдгийг анхаарнауу. Бэлгийн бус замаар халдварлах цорын ганц тохиолдол бол өвчтэй эхээс урагт эсвэл төрөх үед хүүхдэд халдварлаж болдог.

БЗХӨ-үүдээс яг ямар нь амаар секс хийсэн тохиолдолд халдварладагвэ?

Халдваруудаас тэмбүү, загхүйтэн, хламидиоз, хомхой зэрэг өвчнүүд амаар секс хийх үед халдварлах боломжтой байдаг.

Нэг дор хэд хэдэн БЗХӨ авч болдогуу?

Хүн нэг дор хоёр, гурав, тав, бүр түүнээс ч олон өвчин хавсарч авч болдог. Энэ тохиолдолд зовиур ихтэй, илрэх хугацаа хурдан байдаг.

БЗХӨ-үүд ямар шинж тэмдэгээр илэрдэг вэ?

БЗХӨ-үүд нь маш олон төрлийн өвчин байдаг болохоор илрэх зовиур, шинж тэмдэг нь мөн маш олон янз байдаг. Жишээ нь заг хүйтэн, трихомониаз зэрэг өвчин нь халдвар авснаас хойш 2-3 хоногийн дараа шээсний сүвнээс идээрхэг ялгадас гарах, шээхэд хорсох гэх мэт хурц зовиураар илэрдэг. Мөн бэлэг эрхтэнээс эвгүй үнэртэх, загатнах, тууралт гарах, ойр ойрхон шээх гэсэн зовиур илýðнэ. Гэвч хламидиоз, микоплазмоз, уреаплазмоз зэрэг өвчнүүдийн үед зовиур халдвар авснаас 15-20 хоногоос бүр 2-3 сарын дараа эрэгтэйчүүдэд шээсний сүвээр үлмэдэг хатгах, ууцаар хөших гэх мэт маш бүдэг шинжээр илэрдэг. Заримдаа бүүр ямар ч зовиур илрэхгүйгээр удаан хугацаагаар биед хадгалагддаг.

Нэг гэр бүлийн хосын нэгэнд зовиур илрэх мөртлөө нөгөөд нь ямар ч зовиургүй байж болдог гэдэг нь үнэнүү?

Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн анатомын ялгаатай байдлаас болоод яг ижил нэг өвчин харилцан адилгүй зовиураар илэрч болдог. Эрэгтэйчүүдэд заг хүйтэн, хламид, тэмбүү өвчний зовиур мэдэгдэхүйц илэрдэг бол харин эмэгтэйчүүдэä ýäгээр өвчин шинж тэмдэг бүдэг явагдаж болно. Эсрэгээр эмэгтэйчүүдэд трихомониаз, мөөгөнцөр, гарднереллез зэрэгнь хурц үнэртэй ялгадас гарах, загатнах, хорсох зовиураар илэрдэг.

БЗХӨ-ийг яаж оношилдог вэ?

БЗХӨ-ийг оношилох олон арга байдаг. Хамгийн түгээмэл нь хүмүүсийн мазок гэж нэршиж заншсан наалдацын шинжилгээ. Энэ энгийн, хурдан, хямд арга. Хэдий тийм боловч наалдацын шинжилгээгээр бэлгийн замаар халдварладаг бүх үүсгэгчүүдийг илрүүлэх боломжгүй юм. Хүмүүсийн дунд наалдацын шинжилгээ бөгөөд түүгээр нь гойд юм илрээгүй бол өөрийгөө эрүүл гэж бодох тохиолдол элбэг байдаг.

Тэгэхээр өөрийгөө эрүүл эсэхээ мэдэх өөр ямар аргууд байдаг вэ?

Наалдацаас гадна тэмбүү өвчнийг оношлох цусны шинжилгээ, бэлгийн замын далд халдварууд гэж нэрлэгдэх хламидиоз, микоплазмоз, уреаплазмоз, вирусын халдваруудыг молекул-биологийн шинжилгээний арга болох PCR(полимеразын гинжин урвалын шинжилгээ) гэж байдаг. Энэ аргаар бэлгийн замаар дамжих бараг бүх халдваруудыг илрүүлэх боломжтой юм.

Энэ шинжилгээг манай оронд хийдэг уу?

Энэ аргыг хэдий олон газар биш боловч манай оронд нэвтрүүлэн хэрэглэж байгаа. Манай эмнэлэг энэ төрлийн шинжилгээ хийдэг анхдагч эмнэлгүүдийн нэг юм.

Молекул биологийн шинжилгээ нь дэлхийд хамгийн мэдрэг чанар өндөртэй шинжилгээнд ордог бөгөөд тухайн үүсгэгчийн нуклеотидийн (ДНХ, РНХ) тодорхой дарааллыг тодорхойлж, олшруулан оношлодог арга юм.(өвөрмөцчанар-99,8%, мэдрэг чанар 90-ээс дээш хувь байдаг). Манай эмнэлэгт зонхилон тохиолдох 15 төрлийн үүсгэгчийг илрүүлэн оношилж эмчилж байна. Жишээ нь хламид, уреаплазм, микоплазм, цитомегаловирус, папилома вирус, гарднереллёз, гонококк, трихомониаз гэх мэт.

БЗХӨ-ийгэмчлүүлэхгүй бол яах вэ?

БЗХӨ-ийг эмчлүүлэхгүй удвал ямар өвчнөөсөө хамаарч төрөл бүрийн хүндрэл өгдөг. Жишээ нь заг хүйтэн, хламидиоз, микоплазмоз, уреаплазмо ззэрэгнь эрэгтэй, эмэгтэй ялгаагүй үргүйдэлд хүргэдэг бол тэмбүү өвчний  3-р үед мэдрэлийн тэмбүүгээр хүндэрч сэтгэцийн өөрчлөлт өгөх зарим тохиолдолд амь насанд ч аюултай байдалд хүргэдэг. Зарим тохиолдолд ямар нэг эмчилгээгүйгээр зовиур алга болдог. Энэ үед хүмүүс халдвар аваагүй юмбайна гэж буруу бодон өвчнөө улам даамжруулж архагшуулдаг. Харин дараа нь архи уусны дараа, даарч ядарсны дараа зовиур дахин сэргэж илүү олон эрхтэн системийг өвчлүүлдэг.

БЗХӨ бүрэн эдгэдэг үү?

БЗХӨ-үүд нь цаг тухайд нь зөв оношилж эмчилсэн тохиолдолд бүрэн эдгэдэг өвчин юм. Эмчилгээг зовиур байхгүй ч бэлгийн хамтрагчид заавал хоёул хийх ёстой. Бэлгийн замын халдвар авснаа мэдсэн тохиолдолд бэлгийн хамтрагчдаа энэ тухайгаа заавал мэдэгдсэн нь дээр гэж зөвлөжбайна. БЗХӨ-ий эмчид хандахдаа айж ичих зүйлгүй, эмчтэйгээ илэн даланг¿й харьцаж, өөртөө хэрэгтэй, шаардлагатай мэдээллээ эмчээс гүйцэд асууж лавлах хэрэгтэй.

БЗХӨ-өөс урьдчилан сэргийлэх эм, тос, уусмал зэрэг байдаг гэсэн нь үнэн үү?

Мэдээж хэрэг хамгийн найдвартай арга бол бэлгэвч юм. Бэлгэвчээс гадна хлоргексидин,  Мирамистин  зэрэг уусмалуудыг хавьталд орсны дараа õî¸ð цагийн дотор бэлэг эрхтэн болон  òýð орчмын арьсыг угаах, үтрээг зайлах, шулуун гэдсээр хавьталд орсон тохиолдолд уусмалыг хошного руу хийх. Аман секс хийсэн үед ариутгах уусмал нь цорын ганц урьдчилан сэргийлэх арга болдог. Ам, залгиурыг сайтар зайлах шаардалагатай. Гэвч эдгээр уусмал нь 100% найдвартай хамгаалалт болж чадахгүй гэдгийг анхаарах хэрэгтэй. Мөн вирусын халдвараас сэргийлж чаддаггүй шүү.

БЗДХӨ–ийг ямар аргаар оношилдог юм бол?

Лабораторын оношилгоонь маш чухал ач холбогдолтой боловч ямар ч шинжилгээний арга нь туйлын төгс төгөлдөр биш гэдгийг ойлгох хэрэгтэй. Шинжилгээний арга болгон өөрийн давуу болон дутагталтай талуудтай. Мөн шинжилгээний үнэн бодитой хариу нь нэг талаас шинжилгээг зөв авах техник, , хэрэглэж буй урвалж бодис, техникийн чанар, хүчин чадал, лаборантын дадлага тушлагаас нөгөө талаас шинжлүүлж буй хувь хүний  бэлтгэлээс хамаарна.

  1. Наалдацны шинжилгээ– хамгийн энгийн, хүртээмжтэй, хямд , хурдан боловч наалдацны өгөх мэдээлэл нь харьцангуй бага, тойм шинжилгээний арга юм (эмэгтэйчүүдээс 3 газраас авна – шээсний сүв, умайн хүзүү, арын хүнхрээ, эрэгтэйчүүдээс шээсний сүвнээс 2,5-4 см гүнээс авдаг).  Наалдацын арга нь  зөвхөн үрэвслийн хэмжээ, үтрээний мөөгөнцөðтөх өвчин, гарднереллез илрүүлэх мөн үтрээний бичил орчныг  дүгнэхэд тохиромжтой.
  2. Үүсгэгчийн эсрэг төрөгч илрүүлэх арга – иммуноферментийн арга (ELISA), шууд дархан туяарлын арга (ПИФ) зэрэг аргууд нь харьцангуй өндөр биш өртөгтэй, хурдан (3-5 цаг)   боловч манай  оронд өргөн хэрэглэдэггүй ба мэдрэг чанарын хувьд (70%) тийм ч өндөр биш шинжилгээний арга юм.
  3. Өсгөвөрийн шинжилгээ (ургалт)– зөвхөн тухайн нянд зориулсан өвөрмөц тэжээлт орчин дээр үүсгэгчийг тэжээж ургуулдаг тул өвөрмөц чанар өндөр шинжилгээ боловч манай орны хувьд бэлгийн замын халдваруудын үүсгэгчээс  маш цөөхөнг (заг хүйтэн, мөөгөнцөр) ургуулах боломжтой, мөн хугацаа (5 – 10 хоног) их шаардлагатай байдгаараа дутагдалтай талтай арга юм.
  4. Молекул – биологийн арга (үүсгэгчийн ДНХ –ийг ялган авах): энэ арга нь дэлхий даяар ганц  бэлгийн замаар дамжих халдваруудын үүсгэгчийг  ч  бус ургамал, вирус, нян, шимэгч судлалын салбарт оношилгоо, эмчилгээ, судалгааны шинжилгээний зорилгоор хамгийн өргөн хэрэглэж байгаа орчин үеийн шилдэг  арга юм.

Манай орны хувьд молекул – биологийн олон аргуудаас PCR- полимеразын гинжин урвалын аргыг хэрэглэдэг. Энэ шинжилгээний аргын давуу тал нь  бэлгийн замаар дамждаг халдваруудын ихэнхийг оношилох боломжтой мэдрэг чанар өндөр (90-95%, харьцангуй хурдан (1 хоног) боловч харьцангуй өндөр өртөгтэй, олон газар элбэг хийгддэггүй гэсэн дутагдалтай талуудтай. Ялангуяа бэлгийн замаар дамждаг шинж тэмдэг бүдэг эсвэл огт шинж тэмдэггүй далд, болон вирусын  халдваруудыг илрүүлэхэд хамгийн тохиромжтой шинжилгээнд тооцогддог. Идээт ялгадастай үед шинжилгээний мэдрэг чанар буудаг гэдгийг анхаарах хэрэгтэй.

  • Үүсгэгчийн эсрэг үүссэн эсрэг бие илрүүлэх шинжилгээ– энэ шинжилгээ үүсгэгчийг өөрийг нь биш харин түүний эсрэг үүссэн дархлалын эсийг илрүүлэх арга юм. Цуснаас шинжилгээг хийдэг бөгөөд тэмбүү, вирусын халдварт өвчнүүдийн  (хомхойн вирус, цитомегаловирус, элэгний В, С вирус, ДОХ-ын вирус) оношилгоонд өргөн хэрэглэдэг. Өвчин үүсгэгчийн эсрэг үүссэн эсрэг бие нь эмчилгээний дараа ч гэсэн биед удаан хугацаагаар хадгалагддаг тул энэ аргаар одоо өвдөж буй эсвэл өвдөөд өнгөрсөн эсэхийг оношилох боломжгүй юм.

    БЗДХӨ-ийг зөв оношилж эмчлэхэд эмчлэгч эмчийн үүрэг:

БЗДХӨ–ий оношилгооны чанар нь эмчлэгч  эмчээс шууд хамаарна.

  • тухайн өвчтөн тус бүрт  нь  тохирсон, оносон  шинжилгээний аргыг зөв сонгох
  • шинжилгээг зөв техникийн дагуу авах
  • тухайн тохиолдол бүрт  тохируулан шинжилгээ авах  материалыг зөв сонгох (шээсний сүв, умайн хүзүү, арын хүнхрээ, залгиур, шулуун гэдэс, нүдний  салст, цус, шээс г.м.)
  • шинжилгээг авах үеийн цаг хугацааг зөв тооцоолох (өвчний нууц хугацаанд авах, антибиотик хэрэглэж байгаа болон хэрэглэж дуусаад удаагүй байгаа хугацаанд (ямар өвчний оношилгоо хийж байна гэдгээс хамаарч хугацаа янз бүр байна)
  • шинжилгээний хариуг хувь хүн тус бүр дээр зөв уншиж тайлбарлаж чадах мөн хуурамч эерэг болон хуурамч сөрөг хариу тохиолддог гэдгийг байнга анхаарах хэрэгтэй
  • БЗХӨ-ий оношилгоо эмчилгээг БЗХӨ-ий чиглэлээр бэлтгэгдсэн мэргэжлийн эмч нар хийнэ
Show More

Related Articles

Leave a Reply

Close