Түүх шастир

МОНГОЛ ГҮНЖ АФРИКТ

Түүхч СГЗ Онход Тангадын МАНДИР


Өдгөө бараг мартагдсан энэ нэгэн хуучийг хүүрнэхдээ сонсож дассан ардын үлгэрээрээ баримжаалан бичвээс таатай тулхтай санагдав. Уншигч охид хөвгүүд та бүхний сонорт ч зөөлөн буух болов уу. Өгүүлэх нь,

Эзэн Богд Чингисийн ахмад хөвгүүн Зүчи бөлгөө. Зүчи хааны дэд хөвгүүн Бат буюу Тэрбээр Өгэдэй хааныг таалал төгссөнөөс хойш Алтан ургийн дотор ахмад болж, монгол төрийн бодлогыг дэлхийн чинээнд залж явсан богд сурталтан болой. Бат хааны дэд хөвгүүн Тодохан, түүний дэд хөвгүүн Мөнхтөмөр гэж байжээ. Мөнх – төмөр Алтан ордны улсын дөрөвдүгээр хаан бөгөөд жинхэнэ дипломатч биднийхээр бол төрийн бодлогоч байж, төр улсыг их л мандуулж чаджээ. Мөнхтөмөрийн дэд хөвгүүн Төгөлүр, түүний хөвгүүн одоо бидний өгүүлэх намтар лугаа холбогдох , эртний цадиг түүхэнд “Гайхамшигт” хэмээн алдаршсан Өзбег хаан болой. Өзбег хаан христусын 1312 – 1342 онд Алтан ордот улсын төрийг барьсан юм. Энэ үе нь Чингисийн угсааны Иль улсад болбоос Өлзийт султан ба түүний хүү Абусаид нарын залган суусан цаг. Төв Азид авч хэлбэл Их Юан улсын Буянт , Гэгээн, Есөн төмөр, Төвтөмөр, Ринчинбал, Тогоонтөмөр хаан нарын сэнтий уламжилсан мөчлөг лүгээ давхацна. Уншигч авхайн гэгээн сонорыг мялаах хэмээн горилбоос басхүү тэр цагт өрнө дорныг холбон гийгүүлсэн нь монголоос өөр хэн хэмээх буй. Чухам энэхэн үед Сэм өвгөн үүрч буй ачааг Богд Чингисийн үр ач нар тэр цагт үүрч олон хэлийн , олон шашны үймээн тэрсэлдээнийг аргацаан залж, үүнийхээ төлөө монголын халуун цусыг дэлхий даяар сэржимдэн өргөсөн бөлгөө. Чин үнэн гэдгийг мөхөс би батлан хэлнэ.

нэг

ЭГЭЛ АТЛАА ЭГЭЛ БУС ӨДӨР

-Энд урсгал нь ширүүн ч ус нь гүехэн юм гэж нойтон үсээ шууж буй охин хэлэхэд тэдний усанд цэнгэн наадахыг ажигласаар өвдгөө тэврэн суусан орос охин толгой сэгсэрч:

-Надад бол адилхан байна. Харин илуү булингартай юм даа гэж хэлэв .

-Алив, Бүбижан, Дуня, хөөе, Зидра, нааш ир, Фросяг ус руу шид гэж гүнж тушаав . Фрося сэхээ авч зугатах гэсэн боловч дайралт огцом бөгөөд шуурхай бүтлээ. Мөрний тохойд урсгал зөөлөн хэдий ч урт хувцсандаа түүртсэн Фрося хэсэг зуур арчаагүй сарвалзан хөвлөө.

-Сөрөөч ээ, сөрөөч гэж Дуня их л тавлан хашгирч алгаа ташин дэвхцэв. Фрося төдөлгүй хувцсаа эвлүүлж аваад хэд хүчтэй даллан урсгал жишиж төдөлгүй хөвөөнд гарч иржээ.

-За, ямар байна вэ? [эж гүнж дагуул охиноо зориуд сонжин асуувал цаадах нь чихнийхээ усыг гаргах гэж өрөөсөн хөл дээрээ догонцох зуур :

-Адилхаа ^ н , адилхан, та Бүбижан, Дуня хоёрыг л оруул . Тэдэн шиг хүүхдэд яг таарна гэв. Гүнж ихэд цөхөрсөн царай гарган, хөөрхөн толгойгоо сэгсэрч :

-Ай, тэнгэр минь, дуулгаваргүй боол Фросяд үүнээс хойш торгон цэргийн ноёны барааг бүү харуулаасай гэж дуу алдав. Охид нижигнэтэл хөхрөлдлөө. Энэ удаа Фрося арга буюу тэсвэр алдаж, ухасхийн дайраад шал нойтон хувцсаараа гүнжийг шавхуурдав.

-Афоня, Афоня гэж охид хоолой нийлүүлэн хашгирахад Фрося гүнжийг орхиод нөгөөдүүл рүү довтлов. Наранд цоонотол халсан элсэн дээр охидын цовоо цолгиун дуу хадаж , хэсэг зуур эх толгойгүй бужигналаа .

Тэгтэл цоорын эгшиг намуухан дуурсч залгаад эвэр бүрээний дуун хоёр удаа хүнгэнэв.

. -Хувцаслацгаа ! гэж хонгирадын Худай бэргэн хэлэв .

Охид яаран өмсгөл зүүсгэлээ зүүж, гүнж арай аажуухан хувцаслав . Эдэн дундаа ахмад нь бөгөөд захирч залах үүрэгтэй Худай нас хорь дөнгөж хүрч байгаа ч буурьтай төвшин харагдана .

Төдөлгүй бүгд хувцаслаад гоёл чимгээ бүрэн зүүсэнд нүд гялбам охидын цуваа болжээ. Тэд гүнж авхайгаа дундаа оруулаад Худай тэргүүлэн мөрний огцом эрэг өөд мацан гарвал хөсөг сүйх нь хүлээж байлаа

-Арай л эрт дуудах шиг санагдлаа гэж гүнж хэвийж буй наран өөд саравчлан хэлбэл аманцар Фрося түрүүлэн :

-Чухал ажил гараа биз . Лав гүнж авхайн сүйт эр ирчихсэнээс гарцаагүй гэж дуугарав.

-Тэгвэл анхны шөнийг нь Фросяд даалгана даа гэж Зидра инээд алдахад Худай бэргэн хөмсгөө зангидан :

-Дуугаа аяд гэж зандарлаа .

Хаант улсын шинэхэн нийслэл Бэрх Сарай хот зуны наран доор Ижил мөрний уудам хөндийд цайран угтлаа .

Үнэхээр Фрося охин таачихжээ . Алс тивээс гарч гурван тэнгисийг туулан ирсэн хуримын зочид дунд харин сүйт эр л ирсэнгүй . Ирж ч болохгүй асанж . Өзбег хааны танхил отгон охиныг сүйлсэн эр нь Мамлкжийн Египетийг эзэгнэгч, их султан Мэлиг Насир юмсанж .

ХОЁР

ХУУВЬ НИЙЛСЭН НЬ :

Алтан ордот улсын есдэх хаан , Чингис хааны 6 – р үеийн ач Өзбег \ энэ нэрнээс узбек гэдэг нийтлэг нэр үүссэн гэж 14-р зууны арабын түүхч Ап Казвини нотолжээ \ хаан энэ хэр гучин есөн насан сүүдэр дээрээ байлаа. Нэлээд ярвигтай гэрээ хэлэлцээр хийсний эцэст Византийн эзэн хаан Гуравдугаар Андронник хэмээх Ласкрисын гүнжийг хатан болгон авснаар өвөг эцэг Мөнхтөмөр хааны үеийн өс хонзонт харилцааг арилгаж сэтгэл тавираад байжээ. Бас хэдэн үеийн турш монгол ба генуэчүүдийн хооронд аян дайны шалтаг болж агсан Крым буюу Хэрэм хойгийн тансаг хот Судаг \ Судак гэж европчууд нэрлэнэ \ – т Пап ламын дээд төлөөлөгч хамбын суудал залах болсон. Дон мөрний босгон дээрхи Тана хотын орчим \ Тана далай гэдэг нь мөн Азов тэнгисийн монгол нэр билээ \ венецүүдэд худалдааны суурин байгуулахыг здшөөрчээ. Өзбег хааны энэ бүх сайн санааны алхмыг 22-р пап лам Жөн^Иоанн ихэд талархан хүлээж аваад баярын элч илгээснээр өрнийн загалмайтны ертөнц лүгээ эртний сайн харилцаагаа дахин сэргээж чаджээ. Гэвч зүй зохисоо олох хараахан болоогүй, хожмоо уршиг тарьж мэдэх хөндүүр цэг бас л байсаар байв. Энэ нь юуны өмнө Хаант улсын хяналтад байдаг Оросын гүнлэгүүдийн харилцаа билээ. Бат Сайн хааны анхдугаар аяллын үеэс хүчээ авсан Владимирын их гүн энэ хэр ноёлох байр сууринд байсан боловч хүчирхэг Тверь ба залуу Москвагийн гүнлэг түүнээс Монголын их хааны хүндэт жуухыг (грамота) эрчимтэй булаалдаж эхЬржээ. Энэ харилцааг зохицуулахгүй бол хор хөнөөл нь баримжаалж хэлэхэд ч бэрх гэдгийг хаан ойлгож байв. Гэхдээ үүнийг түр хойш тавьж болно. Хэдийгээр Владимирын их гүн бөгөөд Невийн Александрын ач Апександр Дмитриевич чадал муутай эр боловч насан эцэслэхээс наана түүний жуухыг бусад гүнлэг булаан авах эрхгүй. Сайндаа л Өзбег хааны ордонд заргын бичиг үүрсэн элч нар олширно биз. Үүнийг сайд нар нааш цааш болгож дөнгөнө. Өдгөө хамгийн чухал нь Мисирийн султаны жууч нарыг хүлээн авч, инжийг тоггоон охиноо илгээх явдал байлаа. Найман жилийн өмнө энэ сүйг тогтоосон боловч султан Мелиг Насир хатнаа буулгаж авчрахыг зориуд хойшлуулсаар өдий хүргэжээ. Өзбег хаан Султаны бодпыг сайн мэдэж байв. Мисирийн хувьд хамгийн аюулт дайсан нь Загалмайтны арми буюу тамплиер хэмээх рыцариуд биш Иль хант улс байсан билээ.

Тебризийн монгол хаад Сири, Палестиныг эзлэх санаархлаа дөчин жилийн турш орхиогүй бөгөөд 1260 оны Айн Жалутын эмгэнэлт ялагдлын даагыг нэхэх гэж Франк ба Византитай эрчимтэй холбоолж байсан юм. Мамлюкүүдийг энэ халдлагаас хамгаалах аврал нь Алтан ордны улс байлаа. Тэгээд ч султан Насир бараг арваад жилийн турш цагаан сарыг тохиолдуулан хүнд бэлгийг Бат Сарай өөд илгээсээр байжээ. Бэлэг бол бэлэг. Жилээ даавал их юм. Харин худ ургийн холбоо бол арай бат бэх болно. Ийнхүү 1312 онд элч илгээж , Өзбег хааны охиныг гуйсан юм. Их хаан хүсэлтийг нь таалав. Харин охиныхоо инжинд шаардсан мөнгөний хэмжээ Мисирийн султаныг ихээхэн балмагдуулжээ. Судар түүхэнд ингэж дурдсан юм. Гэвч султан Насирын хугацаа хойшлуулсан жинхэнэ учир шалтгаан өөр зүйлд байсан нь хожим тодорсон билээ. Өзбег хаан их орддоо суугаад итгэлт сайд , Хоресмын захирагч, их ноён Хөтлөг Төмөрийн захидлыг уншиж байв. Дэргэдийн дөрвөн их түшмэл ба Бэрх Сарайн мусульманы тэргүүн имам тавцангийн доор тойрон сууж, хуувь нийлэхийг хүлээнэ. Хаан захидлыг эвхэн өмнөх алтан ширээн дээрээ тавиад айлдсан нь V ” Хөтлөг ноён миний бодпогыг сайшаав. Одоо эрхэм та бүхний бодлыг сонсъё” гэжээ. Тэргуүн сайд, хонгирадын Огус ноён хоолой засч үгээ хэлэв:

-Мисир султан сүй тавьснаас хойш даруй найман жил цааргалсныг эрхбиш тунгаан бодох ёстой. Түүний элчдийн хэлснээр “Инж ихдэв” хэмээнэ. Түүнийг үнэмшихүйеэ бэрх. Хэдийгээр Мисирийн ширээг хивчагууд эзлэсэн ч удамт их улс бөлгөө. Үүний цаана өөр учир бий. Сайтар бодтугай .

Цэргийн их ноён, ихэрэсийн Хотала өгүүлрүүн:

-Бид Тебризийн ордныг ажигласнаар буй. Хоёр оны өмнө Иль хааны тэргүүн түшмэл Рашид ад Дин 73 насан дээрээ цаазад өртөн хальснаас хойш залуу хааны эрх мэдпийг Чобан жанжин эзэрхжээ. Тэр хүн хэзээний зусар зальхай бөгөөд уснаас хуурай гарч чадах нэгэн буй. Сонсвол түүний элч нар Али Искандер \ Мисирийн нийслэл \ балгадад хэдэнтээ хүрэв хэмээнэ. Чухам амжилт олсон эсэхийг хэлэх хүн үгүй боловч тэд эртний харгалдаанаа цэглэхийг эрмэлзэж байгаа нь лав.

-Хэрвээ тэд эвсэн найрамдвал манай гүнж тэнд ганцаарданарж заргач ноён дуугарав.

-Энэ бүхнийг би сонссон. Гэвч бид яарахгүй бол харин Абу Саидын завшаан болно.Тэнд очоод байдал эргэвээс хэрхэхийг гүнж өөрөө мэднэ гэж Өзбег хаан айлдав. Тэргүун имам буурал сахлаа илбэн бөхөлзөөд:

– Толун гүнжийг би их л хүндэлдэг билээ. Түүнийг чухам төрийн их хэрэгт зориулан Аллах тэнгэр илгээсэн буйзаа. “ Үлдэж хоцрох аруухан нэр, түүний хоёрдахь амь нас” гэж Мутанаббийн шүлэглэсэн нь Толун гүнжид тохирно гэж айлтгалаа.

Огус ноён имамыг хялайн харж:

-Өвгөн бид бас залуу насыг хайрлах ёстой. Эцэстээ хоосдох газарт их нэрийг үлдээвч тусгүй бус уу гэжээ . Өзбег хаан тэргүүн даран бодпогоширсноо:

-Эрхэм сайд нарын санааг ойлголоо. Таслан шийдэхийг би охинтойгоо хэлэлцье. Султаны элч нарт орой хүндэтгэлийн зоог баригтүн. Үүнийг Огус ноён даатугай. Манагаар өглөө эрхбиш хариуг өгнө гэж айлдав.

ГУРАВ

ЭЦЭГ ОХИН ХОЁР

Өзбег хаантны сүүлийн хэдэн жилийн санаа тавин зүтгэсэн ажлын үр нь сувд мэт гялалзах Бэрх Сарайн үзэсгэлэнт харшууд байлаа. Үүний дотроос хааны ордон гоц байв. Газан хааныг давах гэж тэрбээр Энэтхэг, Балбын урчуудыг Самаркандаар дамжуулан авчруулсан юм. Энэ сайхан харшийн нэгэн нууцлаг тасалгаанд хаан заларч охиноо хүлээлээ. Танхимын задгай асарт миртийн төмөрлөг өнгөт навчис гялалзаж одод гялбалзан харагдах нь эгээ л гадаа байгаа мэт. Хаан олон жинтүүг давхарлан тохойлдоод усан гаанс^ сорж байлаа. Гүнж орж ирмэгцээ гунээ мэхийн ёслоод өөрт нь зориулан зассан олон давхар хивсэн дээр сөхрөн суулаа. Тэрбээр тодулаан ноолууран дээлэн дээр сувдан чимэгтэй гүн хөх өнгийн торгон ууж өмсөөд тэргүүндээ цэцгийн дэлбээ хэлбэрт цэнхэр титэм асаажээ. Шулуун хамар, гоолиг хүзүү нь цагаан ордотны удам сүүлийн тавин жилд өрнө , дорнын олон хаадын удам лугаа цус сэлбэснийг гэрчлэх агаад зуувандуу бор нүд нь л боржигин хонгирадын шилмэл угсааг төлөөлсөн ажгуу.

– Охин минь, чи бүгдийг мэдэж байгаа. Удахгүй чи харьд мордоно. Гэхдээ үүнд бас алгуурлаж болох шалтгаан бий. Хэрвээ чамайг хүсвэл нэгэн удаа элчийг буцааж болох юм гэж хаантан айлдав.

Гүнж тэргүүнээ үл мэдэг бөхийлгөөд:

-Хаан аав та юу айлдана вэ. Үсээ хагалаагүй охин би яахин зоргоор их улсын элчийг тэвчих билээ. Чухам танд цааргалах шалтгаан буй аваас түүнийгээ өөрөө мэдэж шийдэх буйзаа. Надаас юун асуух гэж эрсхэн дуугаар өчив. Өзбег засмал хар живрээ илбэн хэвтэснээ гаансаа орхиж өндийн суугаад хол ойрын шалтгааныг нэг нэгнээр тайлан өгүүлэв. Толун сонсч дуусаад эцэг хааны зүг нухацтай харж:

– Өчүүхэн би нэгэн зүйлийг лавтай ойлгов. Ургийн хэргийг чухам хоёр талын ашиг тусын тулд анх бодолхийлсэн ажгуу. Өдгөө яарах учир нь бидэнд тулсан байнам. Энэ зөв үү!

Хаантан тэргүүнээ гэхэсхийв.

-Тэгвэл охин би одсугай. Хэрвээ эзэн эр санаа буруулваас ичгүүрийг гагц биедээ үүрч хаданд харвасан сум мэт болъё. Үүнд эргэлзэн эмээх зүйл надад үгүй гэж Толун гүнж шийдэмгий өгүүллээ.

Энэ үгэнд хаан эцгийн зүрх эмзэглэн цохилж бодолд дарагдан гудайжээ. Гүнж хэсэг сууснаа хаан эцгийнхээ зүг ёслоод гарч одохыг ч тэр мэдсэнгүй.

ДӨРӨВ

ӨР ТАВЬСАН ХУРИМ

Түүх цадигт өгүүлснээр Мисирийн султаны элч нарыг Өзбег хаан хүлээж аваад “Ургийн хэргийг хэлэлцсэнээс хойш өчнөөн он өнгөрөв. Нэр төрөө эрхэмлэдэг ямар ч эзэн хаанд энэ хугацаа ичгүүртэй. Инжийг даруй тушааж хурим түгээгтүн” гэж тулгажээ. Элчдийн тэргүүн нь энэхүү зүй ёсны шаардлагыг няцааж эс чадаад арга буюу “ Бид мөнгөгүй” гэж үнэнээ хүлээсэн байна.

Өзбег хаан үүнийг шалтгаан гэж тоосонгүй. “Султаны сан хөмрөгийг би басамжлах нь бус, гэхдээ манай хотын хамгийн ядуу худалдаачин гэхэд л та бүхний хүссэн мөнгийг зээлүүлж чадна” гэж тэр хэлжээ.

Султаны элч нар дахин булзах газаргүй болж түшмэдээр жуучлуулан хатны инжинд өгөх 2 түм, мөн баярын хуримд зориулах 7000 динарыг зээлж олжээ. Чухам хэнээс зээлсэн хийгээд хожим хэрхэн төлснийг түүхэнд нарийвчлан үлдээсэнгүй. Төлсөн нь гарцаагүй бөгөөд хэрвээ эс төлсөн бөгөөс мусульманы ертөнцөд Багдадын халифаас ч өндөр нэр хүндтэй Мисирийн султаны увайгүй занг шударга түүхчид заавал тэмдэглэх байсан биз. Дашрамд өгүүлэхэд тэр үеийн нэг динар зоос нь 2 мискэд буюу 8, 23 грамм алттай тэнцэж байжээ.

Султаны элч нар инжийг тушааж хааны ордонд их хурим түгээв. Энэ тухай дэлгэрүүлэн мэдье гэвэл орос, персийн он дарааллын бичгүүдээс бага сага зүйл олж болох юм. Ялангуяа хуримын эзэн болох Толун гүнжийн сүр жавхлан, гоо үзэсгэлэнгийн тухай уйгагүй эрвэл хоёр мөр олдохдоо л олдоно. Залхуу бичээч миний бие их түүхч, яруу найрагч Жүвэйнийн дөрвөн мөрийг иш татаж товчлохоор шийдэв. Өгэдэй ба Мөнх хааны ордонд түшмэл байсан тэр их хүн, Хархорум хотноо өнжилгүй болдог дэлгэр найр цэнгэлд оролцохдоо “зүүн гарлан зогссон хатад бэрээдийн” гоо үзэсгэлэнг бахдаж:

– Түүний саргай цэцэг мэт сайхан зүс нь билэгг ертөнцийн хавар адил аа Түүний битүү хар гэзэг нь шуумал хүзүүний ороолт мэт ээ.

Түүний нум мэт муруй хөмсөг нь огторгуйд дэгдсэн хавирган сар адил аа . Түүний агар зандан анхилсан хатгуур сүйх нь эрхэмсэг Санчирын бүслүүр мэт ээ гэж шүлэглэсэн юм.

ТАВ

МИСИРТ хэн одох вэ?

Тэнгэр шүтлэгтэн, тэрс номтон, католик, үнэн алдартан, мусульман гэж ялгалгүй, элбэг найрын сөнг түшин эрчүүл бүгдээрээ халууран цэнгэж аЫн тэр нэгэн үдэш алсад мордох алтан ургийн гүнжийг дагаж асрах охидыг сонгох хэцүүхэн алба хатдын хүрээлэнд өрнөж байлаа. Искандер балгадад ямаршуу хувь тавилан хүлээж байж болохыг гадарласан Толун шадар охидоосоо авч явахгүй гэж маргажээ.

Хааны их хатан түүний саналыг харгалзсан боловч ордноос эрхбиш нэгэн сурвалжит гэрийн охин дагаж явах ёстой гэж үзлээ. Хатны энэ зарлигийг гүнж сөрж чадсангүй.

-Алтан ургийн гүнж алсад мордож байгаа нь анхных нь ч биш, бас эцсийнх ч биш. Аюуж бэргэх юм огт алга. Энгэсэгтний хувь заяа эртнээс ийм л байсан. Охид та нар хааны гүн ордонд орсноос хойш адил эрхтэй байсан. Энэ өдөр би хэн нэгнийг нь онцлон зааж зарлигдахаа азнасугай. Өөрсдөө саналаараа эзэн гүнжээ дагах аваас түүнээс сайн нь үгүй гэж Эх хатан айлджээ. Цэцэгт танхим, хэсэг зуур нам гүм болов. Толуны шадар^Фөн охин бүгд толгой даран суужээ. Тэд бол Москва, Рязань, Каффа, Самарканд, Владимир гээд газар газрын ихсийн гэрээс ирсэн билээ. Зовиуртай нам гүмийг эвдэж нэг нь: – За, би гүнжийг дагая гэж өчин босох нь үзэгдвэй. Бүгд санаа амарч түүнийг харвал мөнөөхөн Фрося бүсгүй ажгуу. Эх хатан зовнисхийж:

-Байз, байз. Евфросинья авхай гэж татгалзах гэвэл Фрося бөхийн ёсолж:

-Эзэн хатан минь ээ, би нэгэнт ам алдлаа. Одоо үгээсээ буцвал эцгийнхээ нүүрийг харж үл чаднам гэж эрсхэн няцаав.Гүнж баяртай инээмсэглэн:

-Эзэн хатан минь ээ,та бүү зов. Фрося надтай явбал миний сэтгэл ханана гэжээ. Аяллын бэлтгэлийг базаахад цаг ер орсонгүй. Хааны ордон урьд урьдынхаас ч илүү хангалуун байсан үе юм. Сайн өдрийг сонгон гүнжийг мордуулахад ордны хийгээд хар^яат гүнлэг, ванлигаас хэдэн зуун ихэс цуглав. Тэдний дунд гагцхүү Тверийн князь Михаил л гунигтай, дүнсгэр байв. Охин нь өөрийн шийдсэнээр явж байгаагаа хичнээн тайлбарласан ч князь тайтгарсангүй. Түүний хувьд Бэрх Сарайн тансаг харш сэтгэлд нь улам ч хүйтэн хөндий болжээ.

ЗУРГАА.

ГУРВАН ТЭНГИСЭЭР АЯЛСАН НЬ.

Олон жилийн өмнөхийг бодвол хивчагийн хээр талаас Латины өртөнц хүрэх урт зам энх амгалан болсон байв. Бат хааны үеэс байгуулсан шуурхай морин өртөө генуэ ба нирунчуудын орших Хэрэм \ Крым\ хойгийн Каффа ба Судак хүртэл ажиллаж байв. Султаны шинэ хатныг залсан цуваа Хар тэнгисийг туулж Византийн нийслэл Константинопольд очиход Гуравдугаар Андроник хаан элч гарган тосч аваад гурван өдрийн их хуримаар хүндлэн ёсолж үджээ. Тэндээс Андроник хааны өгсөн шинэ хөлөг онгоцууд цувааг дагалдан Эгейн тэнгисийн олон арлыг эсэн мэнд сүлжсээр Газар дундын тэнгист гарч Крит ба Кипр арлуудыг тойрон эгц замнасаар 1320 оны тавдугаар сарын 20 – ны өлзийт сайн өдөр Нил мөрний цутгалд орших эртний түүхт Али Искандер балгад буюу Александри хотноо зангуугаа буулгав. Мэдээч аль эрт хэл хүргэсэн тул Султан Мэлиг Насир олон түшмэдээ дагуулан монгол хатнаа төрийн эрхэм ёслолоор угтан авч их харшдаа залжээ.

долоо.

ГУРВАН ЖИЛИЙН ДАРАА.

1323 онд Мисирийн Мамлюк улс, Хүлэгүгийн Иль хаант улстай найрамдлын гэрээ байгуулжээ. 60 жилийн өмнө Каирт зүй бусаар цаазлагдсан найманы алдарт жанжин Кидабухын хилсэдсэн сүнс тайтгарах мэт Сионы цөл дээгүүр монголын хар сүлд ба мамлюкуудын ногоон туг дэрвэлзэхээ болилоо. Султан Насир одоо зөвхөн Сивашийн хөндийд шинээр мандан дэгжиж буй Оттоманы түрэгүүдийг ажиглан харуулдах болов. Өвгөн Византи олс дээсэндээ дэнжигнэсэн хуучин хөлөг онгоц мэт болсон төдийгүй Арслан зүрхт Ричард хаанаас хойш дайны тэнгэр нь орхисон загалмайтнууд ч шовгор цайздаа бүгээд ангийн бүрээнээс өөр чимээнд баясахыг байжээ.

Одоо Султанд монгол хатан нь өмөг түшиг огтхон ч биш, харин ч нэгэн цагт бусдаас дэм эрж явсны амьд гэрч болон бардам занг нь эмзэглүүлэх болов. Монгол хатныхаа ордонд шагайлгүй зургаан сар болсны дараа тандвал Толун хатан ажиггүй, энэ хорвоод нэгэн их султан огт байдаггүй мэт аж төрсөөр байжээ.

Хүчит Султан цаашид тэвчсэнгүй. Дотоод танхимдаа монгол хатныг дуудуулав.

Толун, бараа бологч Евфросинья авхайг дагуулсаар орж ирэв.

Султан танхимын хоймор заларч, хар арьст хоёр боол дэвүүр даллан сэрүүцүүлнэ. Хатны суудал байх ёстой газарт өвгөн бичээч завилаад өвдөг дээрээ самбар тавин шагайжээ. Энэ нь бас Насирын бодлого болохыг ойлгосон Толун үл мэдэг инээмсэглээд бүсэлж явсан торгон олбогоо тайлан дэвсээд төвлөн суув. Султан хөмсөг зангидаж:

-Би чамд суудал хайрлаагүй юмсан гэвэл Толун тэргүүнээ үл мэдэг бөхийгөөд :

– Эзэн минь, түшмэд л хаан эзнээсээ суудал горьддог юм гэж товчхон хариулав .

Насир сахлаа ууртай шувтрав. Чингээд аягатай дарснаасаа нэгэнтээ шимээд :

-Би чамайг нутагт чинь эгүүлэх бодолтой байна . Чамд ямар санагдана ? гэж асуулаа . Байдлыг хэдийнээ гадарласан ч Толун баярласан царай гаргаж :

-Намайг ядаж нэгэн сар ч атугай төрхөмлөөр явуулбаас тэр чухам таны өндөр хишиг болой гэж алга хавсран өчлөө .

-Үгүй дээ , тийм биш. Бүрмөсөн буцаах гэнэм. Хатан царайгаа төв болгож :

-Тийм ч ёс бас байдаг. Тэгвэл хатан хүний эрдмийг хэрхэн эвдсэнийг минь зүйл дараалан бичиж илгээх учиртай. Би тэрхүү ялын бичгийг тэврээд хаан эцгээсээ шийтгэл хүлээхээр очих болно гэж хэлжээ. Султан нуүрээ үрчийлгэн ярвайв. Ингэх учир байхгүй гэдгийг тэр мэдэх билээ .

-За яах вэ, чамд миний ордон таалагдсан бололтой гэж султан уураа даран бувтнаад :

-Чи өөрөө харих хүсэлгүй бол чамайг би боолдоо бэлэг болгон өгье л дөө гэж айлдав . Толуны царай хувирсангүй , улам ч эелдэг аалиар хариу өгүүлсэн нь :

-Бас тийм ёс бий. Миний дээд өвөг Богд Чингис хаан их гавьяа байгуулсан хөлөг баатрууддаа хатнаа шагнал болгон өгдөг байсан юм. Гагцхүү гайхах нь ойрын хэдэн жилд их эзэн таны сүр буянаар улсын дотоод, гадаадад амар жимэр, цэрэг хөдөлгөх байтугай алсхан аяныг ч эс явуулжээ. Чухам ямар идтэн баатар тодорсныг мөхөс би мэдэхгуй гайхан сууна гэж өчив. Хатны үгэнд буй ёжлон сануулсан үзүүрийг султан анзаарч царай нь улайгаад :

-Одоо олонтаа өгүүлэхийг зогс ! Би нэгэнт шийдэв. Ойрын үед чамд зарлиг очно гэж аль болох хатуу өнгөөр хэллээ.

Толун босч, хааны зүг мэхийгээд :

-Урагласан төрдөө ял халдаагүй тул би зөнгөөрөө буцваас хаан эцгийн нэрд ичгүүр болно . Гавьяагүй боолд бэлэг болон очвоос миний нэрд ичгүүр болно . Энэ хоёрын алинаар шийдэвч бас эзэн таны гэгээн нэрд ичгүүр болно. Хэрхэхийг та өөрөө мэдтүгэй . Алин боловч ,нэр төрөө аврах замыг Аллах тэнгэр надад зааж өгнө гэж ихэмсгээр хэлээд олбогоо авч бүслэн, Евфросиньягаа дагуулан гарч одпоо .

ТӨГСӨӨГҮЙ ТӨГСГӨЛ

Толун гүнжийн хувь заяа хэрхсэнийг яг нарийвчлан заасан ном судар одоохондоо олдоогүй байна . Гэхдээ эрдэмтэн Тизенхаузены 18 – р зууны сүүлчээр хэвлүүлсэн “ Алтан Ордот хаант улсын түүхийн материалын эмхэтгэл” хэмээх номын 519 – 520 – р нүүрт тухайлан энэ асуудлаар Өзбег хаан, Мамлюкийн султантай харилцсан яриаг сонирхвол учир явдал тайлагдаж болох юм. Тэнд бичсэнээр “ … Таван жилийн дараа Өзбег хаан элч нараас Султаны ордны амьдралыг асуусанд тэд хэлсэн нь “ Султан гүнжтэй хуримлаад дэмий удсангүй, түүнийг хөөн явуулж, мамлюк аймгийн хүнтэй гэрлүүлэйтэж сонслоо” гэсэнд Өзбег хаан маш хилэгнэж, өөрийн дургүйцлээ Султанд дуулга гэж элч нарт зарлиг болов. Түүний үг нь “ Мелиг Насир, чам шиг ийм хүнээр хааны охиныг үгүй хийлгэх ёс үгүй” гэсэн байжээ. Мелиг Насир хариу элч довтолгож, энэ бүхнийг бүрмөсөн үгүйсгэжээ. Тэр хэлэхдээ “ Энэ бол хоёр улсыг завсардуулах худал үг мөн. Хатан хилсэдсэнгүй, бас хөөгдсөнгүй. Хэрэв Аллах тэнгэр амь насыг нь булаан аваачсан бол хэн ч гээд хариу гомдол эрэх арга бий юу! “ гэсэн ажгуу.” Харьд очсон бэр, хаданд харвасан сум”гэдэг энэ ээ . Ямар боловч Толун гүнжийн аруухан нэр 800 шахам жил тоост сударт хавчуулагдан үлдсэн нь түүний чин журмын үр юм . Толун гэдэг нь өнөөгийнхөөр цолмон гэсэн утгатай эртний монгол үг асан. Өдгөө буриад зон маань ч үүрийн толон гэж хэлэлцсээр байдгийг хэн эс мэдэх билээ. Цэцэг шиг насаа төрдөө өргөсөн Толун гүнж чиний алдар үргэлж үүрийн цолмон шиг гэрэлтсээр байх болно. Үүнийг ардын дуунд:

Аргалын гал өдрөө даадаг юм даа

Авааль хатан ёсоо дагадаг юм даа гэж мөнхжүүлэн дуулсаар ирсэн билээ .

Show More

Related Articles

Leave a Reply

Close