БусадГадаад мэдээ

“Дэлхийн мисс” тэмцээний түүх

Ш.МЯГМАРСАМБУУ

England, 1955, Competition organiser Eric Morley checks the names and numbers of the entrants for the “Miss England” beauty contest (Photo by Popperfoto/Getty Images)

1951 оны дөрөвдүгээр сарын 15-нд Лондон хотод “Дэлхийн мисс” гоо бүсгүй шалгаруулах анхны тэмцээн болсон юм.Тэр үед энэ өндөр нэр хүндтэй цол хэргэмийн төлөө ердөө 30 гоо бүсгүй өрсөлдөж байв. Усны хувцас, үдшийн даашинзтай үзүүлбэр, тэмцээнийг тойрсон дуулиан шуугиан, элдэв хуйвалдаан гээд “Дэлхийн мисс” бүхий л түүхийнхээ турш дэлхийн олон сая хүний анхаарлыг татаж, нэр хүндээрээ хөлбөмбөгийн ДАШТ, олимпын наадамтай өрсөлдсөөр ирсэн билээ.

1951 онд зар сурталчилгааны нэгэн авхаалжтай менежербүжгийн зааланд усны хувцасны загварын шоу зохион байгуулахаар шийдсэнээр гоо бүсгүй шалгаруулах “Дэлхийн мисс” тэмцээний түүх эхэлсэн юм. “Мекка” фирм Британид болох фестивалийн үеэр бүжгийн заалаа сурталчлах зорилгоор ямар нэг өвөрмөц зүйл хийх хүсэлтийг Лондоны суртачилгааны менежер Эрик Морлид тавьжээ. Харин авхаалжтай менежер дэлхийн гоо бүсгүй шалгаруулах тэмцээн зохион байгуулахыг санал болгосон байна.

Уралдаанд оролцогчид тайзан дээр усны хувцасны загвар үзүүлсэн нь тэр үед жинхэнэ шинэлэг зүйл болов. Анхны дэлхийн миссээр шалгарсан Шведийн Кики Хоканссон 1000 фунтын шагналын зэрэгцээ шар хэвлэлийн хавтсан дээр залрах боломжийг олж авчээ.
Энэхүү арга хэмжээ маш амжилттай болж, олны анхааралд өртсөний дараа Эрик Морли болон түүний эхнэр Жулиянар шууд л өөрсдийн компанийг бүртгүүлснээр дэлхийн гоо бүсгүй шалгаруулах тэмцээн жил бүр Их Британийн нийслэлд зохион байгуулагдаж, BBC телевиз шууд дамжуулдаг болсон юм. ЭрикМорли 2000 онд таалал төгсөх хүртлээ тэмцээнийг зохион байгуулах хороо тэргүүлж байлаа. Харин одоо энэ хүндтэй үүрэг түүнийбэлэвсэн эхнэр Жулияд шилжин иржээ.

“Дэлхийн мисс” тэмцээний түүхийн турш түүнийг зөвхөн магтаж байсангүй, эсэргүүцдэг хүн ч олон байлаа. Тухайлбал, 1970 онд Лондоны “РоялАльбертхолл” концертын танхимд болсон тэмцээний үеэр эсэргүүцэгчид шүүгч болон оролцогчид руу ууттай гурил шиджээ. Ер нь Лондоны тэмцээнийг байнга л эсэргүүцэгч эмэгтэйчүүдийн хүчтэй жагсаал цуглаан дагалддаг байв. Гэсэн хэдий ч 1990-ээд оны эхэн хүртэл “Дэлхийн мисс” шалгаруулах тэмцээн Лондон хотод зохион байгуулагдсан юм. Харин 1991 оноос хойш жил бүр тэмцээн болох газрыг өөрчилдөг болжээ.

Дэлхийн улс орон бүрийн хамгийн сайхан 100 гаруй бүсгүйг эх нутагтаа хүлээж авах боломжоос Нигер улс татгалзаж байлаа. Учир нь гоо бүсгүй шалгаруулах нь тэдний шүтлэгийг доромжилсон хэрэг гэж үзсэн хэт хуучинсаг үзэлт мусульман шашинтнуудын хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсан аж. Дашрамд дуулгахад, 2001 онд тэмцээний 50 жилийн түүхэнд анх удаа дэлхийн гоо бүсгүйн титмийг хар арьст нигер бүсгүй Агбани Дарегбо хүртсэн түүхтэй.

“Дэлхийн мисс”-ийн финалтухайн оныхоо онцлох үйл явдлын тоонд заавал ордог бөгөөд дэлхийн 150 гаруй оронд шууд дамжуулж, гурван тэрбум хүн үзэж сонирхдог. 1980-аад онд тэмцээнд оюун ухаан, мэдлэг чадварын сорилт, төрөл бүрийн бүтээлч ажлын даалгавар нэмэгдсэн байна. Гэсэн хэдий ч төрөлх Британид энэ тэмцээнийг хэтэрхий хуучинсаг, уйтгартай гэж үзэх болжээ.

Дэлхийн мисс болсон бүсгүй Лондонд нэг жил амьдарч, дээдсийн хүрээнийхэнд хамгийн сүүлийн үеийн загваруудыг танилцуулдаг уламжлалтай. Тэмцээний түүхэнд Венесуэлийн төлөөлөл зургаан удаа ялагчаар тодорчээ.

Оролцогчдын дунд таван төрлөөр (усны хувцас, авьяас, спорт, загвар үзүүлэх, хүмүүлэгийн үйлс) тэмцээн зохион байгуулж тус бүрийнх нь ялагч хагас шигшээд орно. Төгсгөлийн шатанд үлдсэн таван бүсгүйгээс шүүгч нар “Дэлхийн мисс” болон хоёр дэд миссийг шалгаруулдаг.

2004 онд тэмцээний түүхэнд анх удаа ялагчийг дэлхийн 160 орны үзэгчдийн ирүүлсэн мессежээр тодруулсан юм. Тэр үед Перугийн оролцогч Мария Джулия Мантилья Гарсия титмийн эзэн болжээ.

Харин өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 14-нд манай гаригийн хамгийн сайхан бүсгүйгээр Өмнөд Африкийн РолинСтраусс шалгарсан билээ.

Ролин Страусснь 1992 оны дөрөвдүгээр сарын 22-нд төржээ.Страусс нь Блоемфонтейн дахь “Free State” ихсургуульдэмчийн мэргэжлээр дөрөвдүгээр курст суралцдаг.Тэрбээр Өмнөд Африкаас төрөн гарсан хоёрдахь Дэлхийн мисс, харин Африк тивийн гуравдахь мисс юм.

Ролин нь Блоемфонтейны анхны хурууны шилний хүүхэд гэдгийг хүмүүс бараг мэддэггүй.Мисс бүсгүй энэ тухайгаа “Би бол хуруу шилний хүүхэд. Тиймээс төрөхөөсөө л эмнэлгийн салбарт ойр байлаа” хэмээн ярьжээ.

Show More

Related Articles

Leave a Reply

Close