Эрүүл мэнд

Арьс арчилгааны чиг хандлага: модны нүүрстэй бүтээгдэхүүн яагаад гоо сайхны салбарт эрэлттэй байна вэ

Нүүрс хэрхэн арьсны түгээмэл асуудлуудын хувьд энгийн хэрнээ үр дүнтэй шийдэл болсон тухай, North for Men Urban цуглуулгад ямар бүтээгдэхүүнүүд багтдаг, мөн яагаад тэдгээрийг турших хэрэгтэй тухай олж мэдэцгээе.

МОДНЫ НҮҮРС ГЭЖ ЮУ ВЭ?
Модны нүүрс бол цэвэр байгалийн гаралтай орц юм. Мөчир болон навчнууд нь коксжих буюу нүүрсхүчлийн хийгээр баяждаг тул улмаар гадаргуу дээр нь олон тооны бичил нүхнүүд үүсдэг. Ийм бүтэц нь шингээх талбайг нэмэгдүүлдэг бөгөөд ингэснээр нүүрс нь маш сайн шингээгч болдог юм.

ЯАГААД ТУРШИХ ХЭРЭГТЭЙ ВЭ?
Шингээх чадварынхаа ачаар модны нүүрс нь арьсыг сайн цэвэрлэдэг бөгөөд арьсны гүн дэх ямар ч бохирдол, үхэжсэн эсүүдийг яг соронз мэт татдаг.

АРЬС АРЧИЛГААНЫ ТАЛ ДЭЭР НҮҮРС ЯМАР ҮҮРЭГТЭЙ ВЭ?
Тестостерон буюу эрчүүдийн бие махбодын гол даавар нь тослог ялгарлыг өдөөдөг. Харамсалтай нь энэ нь батга үүсэх таатай нөхцлийг бүрдүүлдэг байна. Үүн дээр хөлс ялгарал нэмэгдсэнээр эрчүүдийн арьсны нүх сүв бохирдолт тун өртөмтгий болдог.

Хэдий тийм боловч дээр дурдсаны дагуу модны нүүрс нь яг л тэдгээрийг цэвэрлэхэд зориулагдсан юм! Саван, сахлын гел болон бусад уламжлалт арьс арчилгааны бүтээгдэхүүнүүд нь арьсыг хуурайшуулж, шаардлагатай тослогийн хэмжээг нь багасгадаг бол найрлагандаа модны нүүрс агуулдаг бүтээгдэхүүнүүд арьсыг хуурайшуулалгүй арчилдаг юм.

БИД ЮУ САНАЛ БОЛГОХ ВЭ?
Модны нүүрстэй бүтээгдэхүүн хэрэглэж үзмээр байна уу? North for Men Urban иж бүрдлээс эхлээрэй. Уг иж бүрдэлд олон үүрэгт цэвэрлэгч бүтээгдэхүүн (нүүр, бие ба үсийг цэвэрлэнэ), сахлын хөөс болон саван багтдаг.

Show More

Related Articles

Leave a Reply

Close