Бусад

Хорин жилийн турш 2.7 сая мод тарьсан зурагчин эр

Түүнийг Себастио Салгадо гэх бөгөөд Бразил улсын зүүн өмнөд хэсгийн Минас Гираис хотоос гаралтай жирийн нэгэн зурагчин юм. Тэрээр Нэгдсэн Үндэсний Байгууллагын Хүүхдийн Сан (ЮНИСЕФ)-ын төлөөлөгчийн ажлаар дэлхийн 120 гаруй оронд аялж, ажилласныхаа эцэст эх орондоо ирэхэд түүнийг хүүхэд насандаа харж баясдаг байсан ногоон ой модод бус хүмүүсийн гарт талхлагдаж сүйдсэн байгаль угтсан байна.  Нэгэн цагт олон мянган шувууд, зэрлэг ан амьтдын өлгий нутаг байсан ой хөвч сүйтгэгдэн нэг ч модгүй болсныг хараад маш их цочирдож, сэтгэлээр унасан байна.

Түүний эцэг эх нь 1990 онд түүнд болон эхнэр Лэлиа Салгадод нь Минас Гираис хотод бага хэмжээний газар өвлүүлэн үлдээсэн аж.  Уг газраа түшиглэн 1998 онд байгаль орчныг хамгаалах зорилготой “Instituto Terra” гэх ашгийн бус байгууллагыг үүсгэн байгуулсан байна. Хамгийн анх тэд хамтрагчидтай болж Минас Гираис орчмын 1502 акр газар буюу 6 сая орчим метр квадрат талбайд байгалийн нөхөн сэргээлт хийж ахин зэрлэг ам амьтдын гэр орон болгох зорилготой хандивын хөрөнгө босгож эхэлсэн аж. Мэдээж шувууд болон зэрлэг ан амьтдыг эргүүлэн авчрахад хамгийн чухал зүйл нь модод юм. Тэрээр 1999 онд хамгийн эхний модны суулгацаа тарьсан аж. Тэр цагаас хойш 290 орчим төрөл зүйлийн 2 сая гаруй суулгац тарьсан нь үр дүнгээ маш сайн өгсөн байна.

Уг нөхөн сэргээлтийн үр дүнд бий болсон ой модонд найман байгалийн булаг урсаж эхэлсэн бөгөөд хамгийн сайхан нь зэрлэг амьтад ахин нутаглаж эхэлсэн аж. Тиймээс нутгийн захиргаа тус газрыг байгалийн дархан цаазтай газар болгон төрийн хамгаалалтад авсан бөгөөд 2012 оны байдлаар 700 орчим байнгын ажилчидтай 120 орчим хотын захиргаанаас санаачлан 65000 орчим сайн дурын хүмүүс мод тарьсан байна.

Тайлбар

Тайлбар

Себастио Салгадо мод тарих нь нүүрстөрөгчийн давхар ислээс болон үүссэн дэлхийн цаг уурын өөрчлөлтийг даван туулах хамгийн сайн шийдэл гэж үздэг бөгөөд өдөр бүрийг мод тарихад хамгийн тохиромжтой өдөр хэмээн үзэж үүнийгээ залууст уриалдаг байна. Өнөөдрийн байдлаар “Instituto Terra” байгууллагын үйл ажиллагааны цар хүрээ улам тэлж, залүү үед зориулсан байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах болон хэрхэн мод тарих талаар сургалт явуулдаг болсон байна. Мөн хөрш зэргэлдээх Эспэрито Санто, Рио Де Жанеро ба Бахиа мужуудад хүртэл ой моддыг нөхөн сэргээхээр төлөвлөн ажиллаж байгаа аж.    

“Instituto Terra” байгууллагын үйл ажиллагаатай http://www.institutoterra.org/engхаягаар орж танилцаарай.

Эх сурвалж: theopenmind

Show More

Related Articles

Leave a Reply

Close