Бусад

Гахай жилийн тухай сонирхолтой баримтууд

Арван долдугаар жарны “урвуулагч” хэмээх шороон гахай жил айлчлан ирж байгаа билээ. Ирж буй гахай жилтэй холбоотой хэд хэдэн сонирхолтой баримтуудыг хүргэж байна.

Гахайны чадамж

Та гахайг шимпанзэй сармагчнаас илүү ухаантай амьтан гэдгийг мэдэх үү? Мөн дундаж биетэй гахай нь үнэн хэрэгтээ ихэнх хүмүүсээс бага жинтэй байдаг бөгөөд мөн унадаг дугуйтай байсан ч гүйцэхгүй хурдан юм.

Хятадууд Пеппа тооройг энэ жилийн бэлгэдэл болгожээ

Бяцхан хүүхдүүдийн үзэх дуртай Пеппа тооройн сурталчилгааны зурагт хуудаснууд Хятадын гудамж талбай, том худалдааны төвүүд, метроны буудалд хамгийн их байгаа аж. Учир нь Алибаба худалдааны вебсайт гахай жилийн дүр төрхөөрөө Пеппа тооройг сонгож мөн хэд хэдэн телевизийн сурталчилгааг цацсан байна. Пеппа тоорой ч тэдний итгэлийг алдалгүй өнгөрсөн сард борлуулалтаараа гол өрсөлдөгч “JD.com” вебсайтаас 166 хувь давсан байна.

Шанхай хотод “гахай бол зөвхөн амтат утсан мах биш юм” гэх сэдэвтэй үзэсгэлэн гарчээ

Гахай жил айлчлан ирж буйтай холбогдуулан Шанхай хотын шинжлэх ухаан технологийн их сургуулийн музейд тус үзэсгэлэн дэлгэгдсэн байна. Тус үзэсгэлэнгээс гахай гэх амьтны тухай бүх ойлголтыг авч болох гэнэ. Эндээс хүмүүс есөн мянган жилийн тэртээгээс гахайг хэрхэн гаршуулан тэжээх болсон болон гахайн төрөл зүйлүүд гэх мэт мэдлэгийг олж авах юм. Гахай нь харагдаж байгаа шигээ амьтан биш гэдгийг харуулах нь үзэсгэлэнгийн гол зорилго аж.  Жишээ нь, гахайн ясыг бууны сум хийхэд ашигладаг байна. Харин арьсаар нь гоо сайхны маск, цусаар нь тамхины шүүлтүүр хийдэг юм. Мөн өөх нь саван болдог аж.

Алтан гахай жилтнүүд 12 нас хүрлээ

Юуны өмнө ганцхан тоо баримт дурдъя. Зургаан зуун жилд ганцхан тохиодог алтан гахай жил буюу 2007 онд дэлхийн түүхэн рекорд болох 4 сая 315 мянган хүүхэд төрж байсан юм. Энэ нь 1957 оны өмнөх амжилтаас 15 мянгаар илүү үзүүлэлт юм. Тэд одоо 12 нас хүрцгээж байгаа юм. Дорнын соёлд алтан гахай жилд төрсөн хүүхэд эрдэм мэдлэг, эд баялагтай хүмүүс болж гэр бүлээ хэдэн үеэрээ өвлөх хөрөнгө бүтээдэг гэж итгэдэг. Тиймээс Азийн орнуудад алтан гахай жилийн турш маш олон хүүхэд төрж байсан юм. Хэрэв энэ бүхэн үнэн бол бидний ирээдүй найдвартай гарт байгаа бололтой.

Гахай жилд төрсөн алдартнууд

Гахай жил нь өмнө нь 1923, 1935, 1947, 1959, 1971, 1983, 1995 болон 2007 онд тохиож байсан юм. Харин дараагийнх нь 2031 болон 2043 онуудад болох юм. Харин гахай жилд Дээрхийн гэгээн арван дөрөвдүгээр Далай Лам, Элтон Жон, Тупак Шакур, Арнолд Шварцнеггер, Элон Маск, Хилари Клинтон, Мариа Кери, Лучано Паваротти, Эми Уайнхаус, Саймон Коуэлл, Мэжик Жонсон нарын алдартнууд төрж байсан байна.

Show More

Related Articles

Leave a Reply

Close