Бусад

Өлсгөлөнд нэрвэгдсэн Венесуэлийг НҮБ-д хэн төлөөлөх вэ

Венесуэлийн сөрөг хүчний тэргүүн Хуан Гуйдо улсынхаа Ерөнхийлөгчөөр өөрийгөө зарласнаасаа гурван хоногийн дараа НҮБ-ын ерөнхий нарын бичгийн дарга Антонио Гүтэррэст хандан улсад нь нүүрлээд буй хямралд хүмүүнлэгийн яаралтай тусламж үзүүлэхийг хүссэн юм.  

Николас Мадуро улс оронд нь нүүрлээд буй эдийн засгийн хямралд тус улсын эсрэг тавьсан эдийн засгийн хориг нөлөөлсөн гэж үздэг. Харин бодит байдал дээр Венесуэл улс өлсгөлөнд нэрвэгдэж халдварт өвчний аюул нүүрлэж болзошгүй нөхцөл байдал үүссэн  бөгөөд 2019 онд тус улсын инфляц 10 сая хувьд хүрэх эдийн засгийн тооцоолол гараад байна.   

Гэтэл ерөнхийлөгч Николас Мадурогийн зөвшөөрөлгүйгээр НҮБ Венесуэлд ямар нэгэн хүмүүнлэгийн тусламж үзүүлэх боломжгүй юм гэдгийг НҮБ-ын ерөнхий нарын бичгийн дарга Антонио Гүтэррэс хэлсэн байна. Тэрээр мөн “НҮБ нь үүсээд буй нөхцөл байдалд хүмүүнлэгийн тусламж, хөгжлийн чиглэлээр үйл ажиллагаагаа өргөжүүлэхэд бэлэн байна. Үүний тулд НҮБ болон Николас Мадурогийн Засгийн газрын зөвшилцөл, хамтын ажиллагаа хэрэгтэй” гэж Ройтерс агентлагт өчигдөр мэдээлжээ.

Тус улсад үүсэн хүмүүнлэгийн асуудлыг шийдвэрлэх хамгийн хурдан арга нь Николас Мадурог Засгийн эрхээс түдгэлзүүлэх талаар санал хураах тогтоолын төслийг НҮБ-ын Ерөнхий Ассамблейд танилцуулах явдал юм. Гэвч дипломатууд ийм алхам хийхэд одоогоор  хангалттай санал авч чадахааргүй байгаа юм.

Ерөнхий Ассамблейн удирдах зөвлөлийн гишүүн орон бүрд тодорхой асуудалд нэг санал өгөхийг зөвшөөрдөг юм. Олон улсын энх тайвныг сахиулах үүрэг бүхий Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн таван орноос Орос, Хятад улсууд нь эсрэг байр суурьтай байгаа. Энэ байр суурь бямба гаригт болсон НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн хуралдаан ширүүн болсноос харагдаж байгаа аж. Хурлын үеэр НҮБ дахь Венесуэлийн суудлыг хэн авах ёстой талаар хэлэлцэхэд ОХУ-аас НҮБ-д суухЭлчин сайд Василий Небензиа “Николас Мадурогийн Засгийн газар хууль ёсны тул түүний итгэмжлэлийг эсэргүүцэх шаардлагагүй” гэжээ.

Уг асуудалд НҮБ-ын ерөнхий нарын бичгийн дарга Антонио Гүтэррэс “НҮБ нь гишүүн орнуудын асуудалд хандахдаа Засгийн газрууд хоорондын байгууллагууд,Ерөнхий Ассамблей болон Аюулгүйн Зөвлөлийн шийдвэрийг хүндэтгэн үздэг” гэжцохон тэмдэглэсэн юм.

Харин Вашингтонд төвтэй өөр олон улсын байгууллагууд болох Дэлхийн Валютын сан, Дэлхийн банк нь Хуан Гуйдогийн Ерөнхийлөгчийн байр суурийг албан ёсоор хүлээн зөвшөөрснөөр эцэст нь шаардлагатай санхүүгийн зээлийг өгч болох юм.

Эх сурвалж: Reuters

Show More

Related Articles

Leave a Reply

Close