Нийгэм

Анх удаа орон сууц авсан иргэд татварын хөнгөлөлтөд хамрагдана

Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд заасны дагуу анх удаа орон сууц худалдан авсан иргэдэд гурав хүртэлх сая төгрөгийн татварын хөнгөлөлтийг олгодог билээ. 

Тодруулбал, хувь хүн өөрийн орлого болон банк, санхүүгийн байгууллагаас авсан зээлийн хөрөнгөөр амьдран суух зориулалтаар анх удаа хувьдаа орон сууцны барилга барих, эсхүл худалдан авахад зарцуулсан 30.0 сая төгрөгөөс дээшгүй хэмжээний хөрөнгөтэй тэнцэх орлогыг чөлөөлөхөөр заасан байдаг. 

Энэхүү чөлөөлөлтөд хамрагдах иргэд дараах материалыг бүрдүүлнэ. Чөлөөлөлтөд хамрагдах иргэдийн материалыг 2019 оны хоёрдугаар сарын 15 хүртэл харьяа дүүргийн Татварын хэлтэст хүлээж авах юм байна. Материал өгсөн хугацааны дарааллаар орон сууцны хөнгөлөлтийг тавдугаар сараас иргэдэд олгож эхлэх юм байна. 

Татварын хөнгөлөлтөд хамрагдах иргэдийн бүрдүүлэх материал

Show More

Related Articles

Leave a Reply

Close