Онцлох

Оюу толгойн гурван Монгол толгой

Оюу толгойд  монголын эрх ашгийг хамгаалахаар  ТУЗ-ийн гишүүнээр томи­логдоод  удаагүй  байгаа  “Эрдэнэс Оюу толгой”  ком­панийн гүйцэтгэх за­хирал  Да.Ганболд, Уул  уур­­хайн яамны Стратеги, бодлого  төлөвлөлтийн газ­рын дарга Ч.Отгочулуу, “Эрдэнэс МГЛ” компанийн дэд за­хирал Г.Тэмүүлэн нар ес­дүгээр сарын 23-27-нд Лон­донд “Рио Тинто”-той  хэл амаа ололцох яриа хэлэлцээг хийгээд иржээ.
Москвагийн их сур­гуулийг эдийн засагч мэр­гэжлээр төгсөж, тэндээ эдийн засгийн ухааны док­торын зэрэг хамгаалсан  Да.Ганболд нь монголын толгой эдийн засагчдын нэг  гэдэгтэй маргах хүн цөөн.
Ч.Отгочулуугийн хувьд Өр­­­сөлдөх чадварын  су­дал­­гааны төвийн захирлаар ажил­лах хугацаандаа Мон­гол Улсыг олон улсын хэм­жээнд өрсөлдөх чад­варын тайлантай болгож байж. Тиймээс ч зарим хүмүүс түүнийг “Монгол Улсыг өр­сөлдөх  чадварын тай­лантай болгосон ч уул уурхайг өр­сөлдөх чадвар­гүй болгосон хүн” гэж цааш­луудаг ажээ.
Харин Г.Тэмүүлэнгийн хувьд  Оюу толгойн талаар жин­хэнэ мэргэшсэн, “амьд номын сан” гэлцдэг. Тиймдээ ч Оюу толгойд монголын эрх ашгийг хамгаалж бай­гаа “гол хүн” гэдэг.
Ийм л хоёр залуу дэлхийн  хө­рөн­гө, санхүүгийн төв Лондонд очиж, хөгшин Ев­­­­ропын үхэхээс бусдыг үз­­­­сэн хөрөнгөтнүүдтэй мон­го­­лынхоо  2.8 сая иргэнийг тө­лөөлөн хэлэл­цээрийн ши­рээний ард суугаад ирж.
Оюу толгойн хөрөнгө оруулагчид анхны хөрөнгө оруулалтаа  нэмэгдүүлэхээр мэдүүлснээс хойш тодор­хойгүй  байдалд ороод бай­сан энэ төслийг харилцан ойл­голцож цааш нь явуулах нь “Рио Тинто” болон мон­голын эрх ашигт нийцнэ.
Учир нь хөрөнгө оруулагчид  газрын баялгийн эзэн монгол­чуудтай хэл амаа олол­­­цож чадахгүй  цаг алд­саар байтал ийм төрлийн орд газар дэлхийд 20 гаруй нээг­дэж, зэсийн үнэ хойшид тасралтгүй  унах байдалтай болжээ.
Хамгийн ойрхон Аф­ганистан улсад Оюу тол­гойгоос илүү ч нөөцтэй байж болзошгүй алт, зэсийн аварга ордыг олж тогтоосон нь Ази тивд манайхтай шинэ өрсөлдөгч гарч иржээ гэсэн үг.
Оюу толгой төслийн хүрээнд хуримтлагдаад бай­сан   30 асуудлын 15-д нь нэгдсэн ойлголцолд хүр­­­сэн нь Лондонгийн хэ­лэл­­цээрийн гол амжилт болсныг Ч.Отгочулуу, Г.Тэмүүлэн хоёр мэдэгдэв.
Жи­шээ нь Оюу толгойн бүлэг ордод хамаардаг ч гуравдагч эт­гээдийн эзэм­­­шилд байгаа тусгай зөв­шөөрлийг Оюу толгой  ком­панид   шилжүүлж, ул­маар монголын тал нийт ли­цензийн талбайгаас 34 хувийг эзэмших тохи­рол­цоонд хүрчээ.
Энэ хоёр тусгай зөвшөөрлийн асууд­лыг шийдсэнээр монголын талын ногдол ашиг  төсөл хэрэгжих хугацаанд ойрол­цоогоор 1.4 тэрбум ам.дол­лараар нэмэгдэх гэнэ.
Мөн  хоёр талын ойл­гол­тын  зө­рүүг  арилгах, асууд­лыг шуурхай шийдвэрлэх зорил­готой  хамтарсан  аж­лын хэсгүүдийг гурван чиг­лэлээр байгуулан ажил­лахаар то­хиролцжээ.
Эдгээрт 1.Зардлын хэт­рэлтийг хоёр талаас тулгаж нягтлах 2.ТЭЗҮ болон бүлэг ордын геологийн нөөцийн тодот­голыг эрх бүхий бай­гууллагад танилцуулж, бүрт­­­гүүлэх 3. Төслийн  нэ­мэлт санхүүжилтийн нөх­цөлүүдийг  нарийвчлан суд­лах зэрэг оржээ.
Ойлголцолд  хүрч чадаа­гүй үлдсэн 15 асуудлын тухайд 2013 оны 10 дугаар сарын 7-ноос эх­лэн Улаанбаатар хотод ажлын хэсгүүд хуралдан шийдвэрлэх ажээ.
Ямартай ч Монгол Улсыг 35 жил тэжээж бай­гаа Эрдэнэтээс 10 дахин илүү баялагтай Оюу тол­гойд монголчуудын эрх ашгийг хамгаалахаар томи­логдсон гурван толгой эхнийхээ даалгаврыг тун давгүй бие­лүүлээд ирж.
Харин  удахгүй  дараа­гийн шийдвэрлэх тулаан эхэлнэ. Тэр үед л монголын талын гурван толгойн хэн нь хэн бэ гэдэг нь гүйцэд танигдах учиртай.  Оюу  толгойн  гурван мон­гол толгой Да.Ганболд, Ч.Отгочулуу, Г.Тэмүүлэн нар эхний давааныхаа ард ийнхүү гарлаа.
Эх сурвалж: 
Show More

Related Articles

Close