Танин мэдэхүй

Д.Оюунхорол: Парламентын үнэ цэнийг улстөржилт “унагаж” байна

 

Парламент дахь эмэгтэй гишүүд дотроос чангахан дуугарч, хүчтэй мэтгэлцдэг улс төрч бол яах аргагүй Д.Оюунхорол. Түүний хэлсэн үг, хийсэн ажил даацтай гэдгийг тойрон хүрээлэгчид нь хэлдэг.
Тэрээр өнгөрсөн баасан гаригийн Улсын Их Хурлын чуулганы хуралдааны үеэр Засгийн газрын гишүүдээс даацтай дөрвөн асуулт асуусан юм. Асуултынхаа өмнө засгийн газрын сайд нарт хандан парламентын үнэ цэнийг улстөржилт унагаж байгаа учир та бүгд үүнийгээ зогсоож, асуудлаа онож хариулах хэрэгтэй гэдгийг сануулав.
Д.Оюунхорол гишүүн Завханчуудыг төлөөлж байгаагийн хувьд аймгийн эрчим хүчний төслийн талаар, фермерийн аж ахуйг хөгжүүлэхэд аль аймгийг хэрхэн дэмжих болон бондын хөрөнгөөр зарцуулах бэлэн төслийн тухай, нүүрсээ хэрхэн борлуулах талаар тус тус асуусан юм.
Орчин үед эрчим хүчийг хязгаарлалттайгаар авч байгаа нь хөгжлөөс хоцорч байна гэсэн үг. Тиймээс Д.Оюунхорол гишүүний хэлдгээр бүх аймгууддаа эрчим хүчний асуудлыг нь даруй шийдэх хэрэгтэй байна.
Ирэх намар гэхэд Улаанбаатар хотын цахилгаан, дулааны станцын хүрэлцээ хамгийн том асуудал болно. Үүнээс урьтаж, тавдугаар цахилгаан станцыг ажлыг яаралтай эхлүүлэх хэрэгтэй байгаа.
Энэ талаар Ерөнхий сайд Н.Алтанхуяг цахилгаан станц гурван жилийн хугацаанд Ургах наран хороололд баригдах учир тэр хүртэл одоо байгаа станциудын хүчин чадлыг нэмж байгаа гэв.
Харин Эрчим хүчний сайд М.Сономпил хэлэхдээ :”Завханы эрчим хүчний төсөл энэ зун ажлаа эхэлж, 18 сарын дараа гүйцэтгэж дуусах төлөвлөгөөтэй байгаа. Улаанбаатар хотын хувьд ТЭЦ-5 баригдтал Амгалан дулааны цахилгаан станцын хүчийн нэмсэнээр ирэх жил хотын хэрэгцээг хангана.
Маш эрчтэй, үр дүнтэй явж байгаа” гэсэн юм. Нүүрсний хувьд ирэх даваа гаригаас эхлэн /өнөөдөр/ нүүрсээ гаргахаар Хятадын талтай тохиролцжээ.
Эх сурвалж: “Eorbus.mn”
Show More

Related Articles

Close